“Тохиолдлын удирдлагын тогтолцооны нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт дадлагажих сургалтыг зохион байгуулав

“Тохиолдлын удирдлагын тогтолцооны нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт дадлагажих сургалтыг зохион байгуулав


Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд COVID-19 буюу шинэ төрлийн Корона вирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр ЭМС-ын болон Аймгийн Засаг даргын захирамж шийдвэрүүдийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж, ажлын тусгай горимд шилжин ажиллаж байна. Эрүүл мэндийн газарт ЭМС-ын А/508 тушаалыг үндэслэж  тохиолдлын удирдлагын тогтолцооны төлөвлөлт тархвар зүйн баг, шуурхай хариу арга хэмжээний баг, эрсдлийн харилцаа холбооны баг, санхүү нөөцийн багийг томилж журмын дагуу ажиллуулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг идэвхижүүлсэн. Үүний хүрээнд эхний дадлагажих сургалтаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөний нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийж, бүрдүүлвэл зохих  мэдээлэл дамжуулах бүдүүвч, бүх төрлийн нөөцийн судалгаа, шаардлагатай дүрэм, журам, заавар, бэлэн байлгах тушаал шийдвэрийн төслүүдийг багууд тооцоолж гаргасан.

2-р сарын 20-ны өдөр Аймгийн ОБГ-ын мэргэжилтнүүдийг оролцуулан   ноцтой байдал үүссэн кесс дээр үндэслэж, гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилт, ЭМС-ын тушаал, Аймгийн онцгой комиссоор гаргасан захирамж шийдвэрүүдийн хэрэгжилт, тодотгол хийсэн гамшгийн төлөвлөгөөг бодит байдалд хэрхэн хэрэгжүүлэх талаар дадлагажих сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг тохиолдлын удирдлагын хариу арга хэмжээний зохицуулагч М.Мөнхбаатар, менежер Э.Баярцогт нар зохион байгуулж, төлөвлөлт тархвар зүйн багийн ахлагч Л.Өлзийжаргал, тархвар судлаач Б.Эрдэнэцэцэг нар   нөхцөл байдлын мэдээлэл, шуурхай авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлж үүний дагуу багууд бэлтгэсэн нөөцийн судалгаа, дүрэм журамд нийцүүлэн арга хэмжээг авч, үр дүнг илтгэх хуудсаар мэдээлэх, үүний дараа тухай арга хэмжээг хэрэгжүүлэхэд дутагдалтай байсан зүйл, хийх шаардлагатай үйл ажиллагаа зэргийг харилцан ярилцаж тодорхойлох зэргээр ажиллав.

Энэхүү сургалт  нь Корона вирусийн халдвар, түүнээс сэргийлэх талаар дэлхий даяар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээллээр авсан  алдаа онооны сургамжид  суурилсан, хэрэв тохиолдол тулгархад аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалтыг зөв, шуурхай хийх  бэлтгэлийг хангасан, удирдлагуудын менежментийн чадавхийг сайжруулсан зэрэг ач холбогдолтой сургалт боллоо  гэж оролцогчид дүгнэж байна.
Цаашид дадлагажих сургалтын үед хамтарч шийдвэрлэсэн дутуу байгаа  судалгаа, баримт бичгүүдийг бүрдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй сургах, бусад төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангуулах чиглэлээр багууд ажиллахаар шийдвэрлэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл