“СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО


Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр анх 1929 онд 20 ортой больниц байгуулагдсанаар Сэтгэцийн эрүүл мэндийн албаны суурь тавигджээ.
Дэлхий дахинд сэтгэцийн эрүүл мэнд нь нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал асуудал болоод байна. 2013 оны “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт”-ын судалгааг 1984-1992 оны судалгааны дүнтэй харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архины хэрэглээтэй холбоотой эмгэг 40 дахин тус тус нэмэгдсэн байна.

Сэтгэцийн эмгэгийг эрт илрүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, түүний шинжлэх ухааны үндэслэлийг боловсронгуй болгох нь сэтгэцийн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтан, сэтгэцийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг өргөжүүлэх, үнэлэмжийг сайжруулах зорилгоор Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг хийлээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэхийн тулд төв, дүүрэг ба орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд эрдэм шинжилгээний судалгааны ажлыг түлхүү явуулж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг нотолгоонд тулгуурлан хөгжүүлэх нь энэ салбарын гол зорилтуудын нэг юм.

Уг эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гадаад, дотоодын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн цаашдын хамтын үйл ажиллагааг улам бэхжүүлэх, төв ба дүүрэг, орон нутгийн эмч нарыг мэргэжил арга зүйгээр хангаж, нотолгоонд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд оршино
 

Холбоотой мэдээ, мэдээлэл