1:2” зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх 11 дэх удаагийн сургалт боллоо

1:2” зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх 11 дэх удаагийн сургалт боллоо


Тодорхой хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй сувилагчдыг мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, ажлын байраар хангах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтот арга хэмжээ үргэлжлэн хэрэгжиж байна.
Өнөөдөр энэ зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх 11 дахь удаагийн сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад нийт 29 сувилагч суралцагч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад 100 хувь тэнцлээ.
1:2 хөтөлбөрийн хүрээнд нийт 14 удаагийн сургалт зохион байгуулж 422 сувилагч суралцаж амжилттай төгссөнөөс 73 хувь буюу 307 сувилагч ажлын байраар хангагдсан байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл