НАСТНЫ ЦОГЦ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НАСТНЫ ЦОГЦ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Нэгдсэн үндэсний байгууллагаас 2019 оны Дэлхийн ахмадын өдрийг “Настнуудын тэгш байдлыг хангацгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалга гаргасан билээ. Иймд хүн амын дундаж наслалтыг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгын хүрээнд ДЭМБ-ын боловсруулсан настны цогц тусламж үйлчилгээний удирдамж, түүний салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх “Настны цогц тусламж  үйлчилгээг бэхжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг 2019 оны 09 сарын 11-ний өдөр Эрүүл Мэндийн Яам дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв,  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс,  Монголын ахмадын холбоо, Нийслэлийн ахмадын холбоо, Дүүргийн ЭМТ-н ахмадын эмч нар, өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд оролцлоо

Холбоотой мэдээ, мэдээлэл