“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харилцааны ур чадвар” сэдэвт  сургалт боллоо

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харилцааны ур чадвар” сэдэвт  сургалт боллоо


Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Геронтологийн үндэсний төвийн эмч, ажилтнуудад “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харилцааны ур чадвар” сэдэвт нэг кредиттэй сургалтыг МҮЭ-ийн холбооны хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд "Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилт" сэдвээр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, "Эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага" сэдвээр ЭМЯ-ны ёс зүйн хорооны гишүүн, “Натул” эмнэлгийн сувилахуйн албаны дарга Ш.Цэрмаа, "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, "Эмнэлгээр үйлчлүүлэгчдийг сонсох чадвар" сэдвээр АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн харилцааны ур чадварын тэнхимийн багш, АУ-ны доктор Д.Баярмаа нар хичээл заалаа. Сургалтын төгсгөлд үнэлгээний хуудсаар сургалтанд өгсөн үнэлгээг авч, оролцогчдын сэтгэгдлийг сонсож, тэдний сонирхсон асуултанд хариулж, гэрчилгээ гардуулснаар өндөрлөлөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл