Эрүүл мэндийн яам - Монгол улсын засгийн газар
300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил явагдаж байна.

300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил явагдаж байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байна. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр 300 ортой төрөх эмнэлгийн барилгын явц байдалтай танилцлаа. Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлжээ. Гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК нь дотор заслын бараа, материалыг татан төвлөрүүлсэн бөгөөд 3 дугаар сарын 01-ний өдрөөс дулааны эх үүсвэрт холбогдсоноор барилга, угсралт, дотоод заслын ажлуудыг хийж дуусгахнээ. Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм. Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм. Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн. 2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж 34 хувьтай орхисон барилгыг “Томо бюлдинг” компани өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэжээ.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд Улаанбаатар хотноо нэгэн дор цуглаж “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зөвлөгөөнөө зохион байгууллаа . Хоёр өдөр үргэлжлсэн уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцлээ. Мөн 2019-2020 онд хэрэгжүүлэх 8 зорилтыг хамарсан “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Эдгээрт, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг бууруулах зэрэг багтаж байгаа юм. Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудыг 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлсэн ба Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс ба нэгдүгээр байрыг Улсын гуравдугаар төв эмнэлэг хоёрдугаар байрыг Гэмтэл согог судлалын үндэсний төв, гуравдугаар байрыг Хавдар судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв тус тус эзэллээ. Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Увс аймаг нэгдүгээр байр, Дорнод аймаг хоёрдугаар байр, Дорноговь аймаг гуравдугаар байрыг тус тус эзлээд байна.

Долоо хоногийн онцлох

Шинэ мэдээ мэдээлэл

Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын явцтай танилцлаа

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/67 тоот тушаалаар байгуулагдсан Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөл бүхий ажлын хэсгийн гишүүд мөн тус ажлын хэсгийн дарга Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж түүнчлэн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэнд, нийгмийн салбарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа нар хамтран “Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон барилга угсралтын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв. ЭМСХХ-4 төслийн хүрээнд баригдаж буй “Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын гэрээ Эрүүл мэндийн яам, Австри улсын Вамед Инжинирнг компанийн хооронд 2017-5-24 нд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл: 1. Газар шорооны ажил 100% 2. Техникийн барилга 50,2 % 3. А блок 60,75 % 4. Б блок 54,8% 5. Подиумын барилга 51,9% нийт барилгын ажлын явц 63,4 хувьтай байна. Дээрх ажлын хэсэг нь цаашид олон улсын жишиг нэгдсэн эмнэлгийн стандартын дагуу чанартай тусламж үзүүлэх үйлчилгээний таатай, аюулгүй байдлыг хангах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын тав тухтай байдлыг хангах зорилго бүхий орчин үеийн техник технологийн шинэчлэлтэд үндэслэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууламжийн инженерийн чухал шийдэл бүхий асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж шийдвэрлэх зорилготой юм.

Глобаль сангаас хэрэгжүүлж буй төслүүдийг үргэлжлүүлнэ

Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадорж өнөөдөр Глобаль сангийн Монгол улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадорж, эдийн засгийн хүнд үед Глобаль Сангаас 15 жилийн турш тасралтгүй дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлээд засгийн газар сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаанд онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд цаашид авах хариу арга хэмжээг эрчимжүүлнэ гэдгээ онцоллоо. Уулзалтын төгсгөлд Аллан хэлсэн үгэндээ Глобаль сангийн төслүүд Монгол Улсад үр дүнтэй хэрэгжиж байгааг тэмдэглээд цаашид 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг хангах Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэг чухал үүрэгтэй болохыг уламжлав.

Хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх (RFA) эмчилгээг нэвтрүүлж байна.

Хавдар судлалын үндэсний төв, элэгний эрт үеийн 3 см хүртэл хэмжээтэй хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх (RFA) эмчилгээг нэвтрүүлж нутагшуулж үр дүнг нь тооцож ажиллаж байна. 2018 оноос Бичил долгионоор түлэх(MWA) эмчилгээг нэвтрүүлж 3-7,5 см хавдрыг түлж эмчилж эхэлсэн бөгөөд 6.2*7.0 см том хавдрыг түлсэн эмчилгээний үр дүн сайн гарлаа. Мөн ангиографик, цээжний хөндийн мэс засал , дүрс оношлогооны тасгууд хамтран уушгины захын байрлалтай хавдарт МWA эмчилгээг хийж эхэллээ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр брэнд сургалт хийв

ЦССҮТ-өөс зохион байгуулдаг “ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” сэдэвт энэ оны брэнд сургалтын нээлт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр боллоо. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлал бүрт ажиллаж буй эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд цусны аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц мэдлэг олгох зорилготой уг сургалтад ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, Технологийн тасгийн эмч Х.Мядагмаа нар “Цусны аюулгүй байдлыг хангах талаар ДЭМБ-аас баримталж буй стратеги”, “Эмнэлэг дэх цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн үүрэг”, “Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний зарчим” зэрэг сэдвүүдээр сургалт хийж, харилцан ярилцлаа. Сургалтын үр дүнд эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар мэдлэг, чадвар эзэмших юм.

Түлэнхийн төвийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Монгол улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдох, “Түлэнхийн төвийн барилгын явц 60 хувьтай байна. Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсгийнхэн тус төвийн барилгын явц байдалтай танилцаж, яаравчлахыг үүрэг болгов. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг барилга нь үндсэн 3 блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр “Цаст констакшн”-тай, В блокын гүйцэтгэгчээр Нутгийн зам” ХХК-тай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм. Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан хэлэлцээрт тус сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа Түлэнхий төвийн барилгыг цогцоор нь барих, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Уг гэрээний дагуу Эрүүл мэндийн яам “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны 08 дугаар сараас барилга, угсралтын ажлыг үргэлжлүүлэв. Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны 3 дугаар улиралд ашиглалтанд бүрэн оруулахаар гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллаж байна. Уг барилга нь "А", "В", "С" 3 блоктой. /А блок захиргааны хэсэг, В блок эмнэлгийн хэсэг, С блок мооргийн барилга байх юм. "А"блок. 5 давхар барилгын хаалга, цонхны ажил, дотор заслын ажил, халаалтын ажил, гадна фасадын ажил, дээврийн ажил, гадна шугам сүлжээний ажлуудыг хийж дуусгасан. Барилгын ажлын гүйцэтгэл 80%-тай байна.

БОЭТ-ИЙН ГЭМТЛИЙН ТАСГИЙН ХАМТ ОЛОН "ТҮНХНИЙ ҮЕНИЙ ХУГАРЛЫН ҮЕД ХИЙМЭЛ ҮЕ СОЛИХ" МЭС ЗАСЛЫГ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ХИЙЖЭЭ

Халтиргаа гулгаа ихтэй байгаагаас сүүлийн үед хөл, гар нь хугарч мултарсан гэмтэлтэй иргэд БОЭТ-ийн Гэмтлийн тасагт хандан эмчлүүлж байна. Тус тасгийн хамт олон 2014 оноос хойш ялангуяа доод мөчдийн хугарлыг эмчлэхдээ УБ хотод хийгддэг мэс заслын дэвшилтэд аргуудыг орон нутагтаа нэвтрүүлэх зорилт тавьж ажилласан байна. Үүний үр дүнд Сар шинийн баярын дараа ГССҮТ-ийн эмч нартай хамтран 3 хүнд "Түнхний үений хугарлын үед хиймэл үе солих" мэс заслыг анх удаа амжилттай хийжээ.

300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил явагдаж байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байна. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр 300 ортой төрөх эмнэлгийн барилгын явц байдалтай танилцлаа. Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлжээ. Гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК нь дотор заслын бараа, материалыг татан төвлөрүүлсэн бөгөөд 3 дугаар сарын 01-ний өдрөөс дулааны эх үүсвэрт холбогдсоноор барилга, угсралт, дотоод заслын ажлуудыг хийж дуусгахнээ. Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм. Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм. Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн. 2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж 34 хувьтай орхисон барилгыг “Томо бюлдинг” компани өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэжээ.

УГТЭ-ИЙН УДИРДЛАГУУД 21 АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА НАРТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн удирдах ажилтны улсын ээлжит зөвлөгөөнийг тохиолдуулан УГТЭ-ийн удирдлагууд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга нарыг урьж, 2019 оны 02 сарын 14-ны өдөр Блю Скай зочид буудлын Топаз хурлын танхимд ажлын уулзалт зохион байгууллаа. Тус эмнэлэг Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн 17∙1630 тоот гэрээнд тусгагдсаны дагуу Эмнэлгийн тусламж, үйчилгээний бүхий л шатлалд зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан, бэхжүүлэх зорилгоор нийслэл орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн Зүрх судасны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, 21 аймаг болон Зүрх судасны үндэсний төвийн хамтын ажиллагааны уялдаа холбоог улам бэхжүүлж, оношилгоо эмчилгээ урьдчилан сэргийлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилтод үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилладаг билээ. Энэ удаагийн ажлын уулзалтаар тус эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв болон аймаг, орон нутгийн хамтын ажиллагааны уялдаа холбоог улам бэхжүүлэх, орон нутгийн хэмжээнд зүрх судасны оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламжийг чадавхийг сайжруулах, орон нутгийн зүрх судасны эмч, сувилагч болон бусад эмнэлгийн мэргэжилтнийг мэдлэг ур чадварыг сайжруулах чиглэлд хэрхэн хамтран ажиллах, зүрх судасны алсын зайн тусламж үйлчилгээнд МнКардио программын хэрэглээ, ашиглалтыг сайжруулах, төслийн хүрээнд орон нутагт шинээр хувиарилсан болон суурилагдсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг хангахад төслийн болон орон нутгийн эмнлэгийн байгуууллагын удирдлагын дэмжлэг, хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах талаар хамтран ярилцаж, санал солилцлоо. Мөн дээрх уулзалтаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны 01.21-ны өдрийн А/22 дугаар тушаалаар тус эмнэлгийн удирдлагад үүрэг болгосон тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний санал боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ үзүүлэх анхдагч нэгжийг зохион байгуулах хэрэгцээ шаардлага болон хүний нөөц болон тоног төхөөрөмжийн хангамжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж, санал солилцлоо.

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд Улаанбаатар хотноо нэгэн дор цуглаж “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зөвлөгөөнөө зохион байгууллаа . Хоёр өдөр үргэлжлсэн уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцлээ. Мөн 2019-2020 онд хэрэгжүүлэх 8 зорилтыг хамарсан “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Эдгээрт, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг бууруулах зэрэг багтаж байгаа юм. Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудыг 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлсэн ба Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс ба нэгдүгээр байрыг Улсын гуравдугаар төв эмнэлэг хоёрдугаар байрыг Гэмтэл согог судлалын үндэсний төв, гуравдугаар байрыг Хавдар судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв тус тус эзэллээ. Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Увс аймаг нэгдүгээр байр, Дорнод аймаг хоёрдугаар байр, Дорноговь аймаг гуравдугаар байрыг тус тус эзлээд байна.

21 аймгийн Эрүүл мэндийн газарт яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Яаралтай тусламжийг хэдий чинээ богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй. Орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж, нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашиныг олгож байгаа гэлээ Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч Ө.Наранбаатар : Өргөн уудам газар нутгийн 80 хувийг хамарч, 10 мянга гаруй хүн амд хүрч, 300 км-ийн радиуст дуудлагад явдаг тул түргэний машин нэн шаардлагатай байлаа. Жилд бид дунджаар 1000 орчим дуудлагад явдаг. Манай нөхцөлд бол хэвтрийн хүн зөөх, осолд орсон хүнийг зөөх, даваа гүвээ давахад туулах чадвартай сайтай машин хамгийн тохиромжтой байдаг. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч С. Мягмарсүрэн: Би байгууллагадаа 33 дэх жилдээ жолоочоор ажиллаж байна. Хөдөө орон нутагт уултай, хадтай маш их бартаатай замаар явдаг учраас туулах чадвар сайтай машин л хэрэгтэй байдаг. Машиндаа запас сэлбэг хийж, засаж янзалж явсаар 9 жилийн дараа шинэ машинтай болж байгаадаа баяртай байна.

МОНГОЛД АНХ УДАА УМАЙН САЛСТ ДАВХАРГЫГ ӨНДӨР ДАВТАМЖИТ РАДИО ДОЛГИОНООР ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулж байна. Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг Монголд анхлан2018 оны 11дүгээр сарын 06-ны өдөр хийж эхлэснээс хойш 3сарын дараа буюу 2019 оны 2дугаар сарын 12-ны өдөр умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсанэмэгтэйдумайнхөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээгхийлээ. НААГ нь БНСУ-ын RF Medical төвтэйхамтарсан сургалтыг 2018 онд НААГ-т 2 удаа хийж 48 эмч, БНСУ-д 2018 онд 2 эмч, 2019 онд 5 эмчийг тус туссургалаа. “Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлсэн нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг2019 оны 2 дугаар сарын12-14-ны өдрүүдэд НААГ-т зохион байгуулж, БНСУ-ын RF Medical төвийндэд захирал Robert Yoo, мэргэжилтэн Nuri Park болон П.Бат-Ирээдүй, Кореа фарм ХХК-ы захирал Б.Бурмаа, Гоодаль эмнэлгийн захирал Ч.Батмөнх нартай хамтран ажиллаа. Сургалтанд НААГ, ЭХЭМҮТ, НХАГ,Unimed, Орхон аймгийн Медипасзэрэг эмнэлгүүдээс 15 эмч оролцлоо.

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зөвлөлдөж байна

“Инээмсэглэл-Эерэг хандлага” 2019 эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн 2 дугаар сарын 14-нд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцэж байна. Өнгөрөгч онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлж салбарын хэмжээнд 5 зорилт дэвшүүлэн ажилласан. Үүнд Эрүүл мэндийн ажилтныг мэргэжлийн ур чадвар, хариуцлага, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлж сувилагчийн цалингийн хэмжээг 127.0 мянгаас 183.0 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдүүлж, цалингийн ангилал, зэрэглэлийг 1-2 шатлалаар ахиуллаа. Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болж, 25 хүнд бөөр, 31 хүнд элэг, 7 хүнд ясны чөмөг, 15 хүнд нүдний эвэрлэг 100 гаруй хүнд арьс нөхөх, шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв. Улсын төсвийн санхүүжилтээр 163, бусад улсын Засгийн газрын санхүүжилтээр 90, нийт 253 эрүүл мэндийн ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодод сургалтанд хамрууллаа Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн жор бичих эрх бүхий эмч, эмийн сан, даатгуулагч, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд цахим жорын тогтолцоог нэвтрүүлэв. 2018 онд үндэсний хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэж зонхилон тохиолдох зүрх судас, хавдар, сүрьеэ, БЗДХ-ыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн зохион байгуулж, нийт 52363 хүнийг хамруулжээ. Түүнчлэн, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэн 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулж нийт 413 553 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдан, 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд оруулсан зэргээр дээрх зорилтуудыг бүрэн хангаж ажилласан байна. Улмаар 2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриа дэвшүүлж ажиллахаар болоод байна. Энэ нь ДЭМБ-аас зөвлөсөн “Хүн төвтэй тусламж үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилттой бүрэн нийцэж буй юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан - үйлчлүүлэгч - ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй хандаж ажиллахыг чухалчлах аж. Мөн 2019-2020 онд хэрэгжүүлэх 8 зорилтыг хамарсан “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Эдгээрт, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг бууруулах зэрэг багтаж байгаа юм.

ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА