Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт


ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө  тавьж шийдвэрлүүлнэ.

 

1.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл;

2.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь;

3.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь;

4.Харьяа дүүргийнхээ татварын газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/

5.НД-ийн газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/

6.Ажиллагсадын мэдээлэл; /Мэргэжлийн эм зүйч, эмч, мэргэжилтний дипломын хуулбар, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл/

7.Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тайлан /Холбогдох байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, улсын бүртгэлд бүртгүүлсэн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, импортлосон бүтээгдэхүүний талаар тайланд тусгана./

8.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Тусгай зөвшөөрөл сунгагдсаны дараа тушаана/.

 

- Тусгай зөвшөөрлийн хугацааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.3-т зааснаас гадна Эрүүл мэндийн тухай хуулийн 19.17-д дурдсан нөхцлийг хангасан тохиолдолд сунгана.

- Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Улаанбаатар банк, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс (ЭМЯ), 2611180373- дансанд тушаана.