Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй

Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй


 

  1. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр:

 

  1. Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах төсөл /2013-2019/– 65.937 сая ам.дол бөгөөд үүнээс БНСУ-ын Эдийн засгийн Хамтын  ажиллагааны сан - 55.457 сая ам.дол, Монгол Улсын Засгийн газар - 10.480 сая ам.дол;
  2. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний Төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх төсөл /2014-2017/– 21.0 сая евро буюу эмнэлэг тус бүрт 7.0 сая евро (Австри Улсын Засгийн газар);
  3. Цахим эрүүл мэнд төсөл /2014-2018/– 18.95 сая ам.дол (БНХАУ-ын Засгийн газар);
  4. Цахим эрүүл мэнд төсөл /2015-2020/– 19.5 сая ам.дол (Дэлхийн банк);
  5. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах төсөл /2015-2018/– 5.03 сая евро (Франц Улсын ЗГ);
  6. Ховд аймаг дахь “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийг бэхжүүлэх төсөл /2015-2019/– 6,462,745 евро бөгөөд үүнээс Бельгийн Вант Улсын Засгийн газар - 3,842,100 евро, Монгол Улсын Засгийн газар - 2,620,645 евро;
  7. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – IV төслийн нэмэлт санхүүжилт /2013-2020/-  27.0 сая ам.дол бөгөөд үүнээс Азийн хөгжлийн банк (АХБ) – 25.0 сая ам.дол, Монгол Улсын Засгийн газар – 2.0 сая ам.дол;
  8. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – V төсөл /2013-2018/-  38.189 сая ам.доллар бөгөөд үүнээс: АХБ – 30.0 сая ам.дол, ДЭМБ, ХБНГУ-ын ЭМЯ – 0.489 сая ам.дол, Монгол Улсын Засгийн газар – 7.7 сая ам.дол.

 

  1. Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр:

 

  1. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – IV төсөл /2013-2020/-  18.15 сая ам.дол бөгөөд үүнээс: АХБ – 14.0 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газар – 3.7 сая ам.дол, ДЭМБ – 0.45 сая ам.дол;
  2. Эмнэлгийн засаглалыг хөгжүүлэх техникийн туслалцааны төсөл /2016-2018/– 1.1 сая ам.дол бөгөөд үүнээс: АХБ – 1.0 сая ам.дол, Монгол Улсын Засгийн газар – 0.1 сая ам.дол;
  3. Улсын эмнэлгүүдэд боломжтой үнэтэй эмийн хүртээмжийг сайжруулах техникийн туслалцааны төсөл /2016-2018/ – 1.2 сая ам.дол бөгөөд үүнээс: АХБ – 1.1 сая ам.дол, Монгол Улсын Засгийн газар – 0.1 сая ам.дол;
  4. “Улаанбаатар хотын болон орон нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” техникийн туслалцааны бэлтгэл төсөл /2016-2018/– 1.1 сая ам.дол бөгөөд үүнээс: АХБ – 1.0 сая ам.дол, Монгол Улсын Засгийн газар – 0.1 сая ам.дол;
  5. “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө 2019-2027 боловсруулах” техникийн туслалцааны төсөл /2017-2019/ – 1.1 сая ам.дол бөгөөд үүнээс: АХБ – 1.0 сая ам.дол, Монгол Улсын Засгийн газар – 0.1 сая ам.дол;
  6. Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламж – орон нутгийн эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл  - 600.0 сая иен (Япон Улсын Засгийн газар);
  7. “Түлэнхийн төв байгуулах төсөл“ /2016-2018/ – 24.595 тэрбум төгрөг, үүнээс Кувейт Улсын Засгийн газар -  8.0 сая ам.дол буюу 19.337 тэрбум төгрөг, Монгол Улсын Засгийн газар  - 5.258 тэрбум төгрөг
  8. “Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН/006 төсөл /2017-2020/ – 4,78 сая евро бөгөөд үүнээс: Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар – 3.0 сая евро, Монгол Улсын ЗГ – 1.78 сая евро;
  9. "Монгол Улсын эхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэчлэлийг нэвтрүүлэх нь - Туршилтаас тогтолцоог бүрдүүлэх нь” төсөл /2017-2019/ – 2,623,770 евро бөгөөд үүнээс: Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар – 1,686,600 евро, НҮБ-ын Хүн Амын Сан – 468,670 евро, Монгол Улсын ЗГ – 468,500 евро;
  10. Глобаль Сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төсөл /2018-2020/ – 7.224 сая ам.дол (ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль Сан)
  11. Глобаль Сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төсөл /2018-2020/ – 3.044 сая ам.дол (ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль Сан)