Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохион байгуулалт

Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохион байгуулалт


Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохион байгуулалт

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол,

Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” 370,

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/206 дугаар тушаалаар

батлагдсан журмын дагуу өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх эмнэлгийн дүгнэлт гаргах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тус яамнаас зохион байгуулдаг.

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх эмнэлгийн дүгнэлт гарч эмчилгээнд хамрагдсан иргэн санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлөө зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээллийг тусган дараах материалын хамт бүрдүүлэн ирүүлнэ үү. Үүнд:

 

1. Иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/,

2. Оршин суугаа нутаг дэвсгэрийн өрх, сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,

3. Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатайг тодорхойлсон улсын төв эмнэлэг, тусгай

    мэргэжлийн төвийн “Эмнэлгийн дүгнэлт”, хурлын тэмдэглэл /эх хувь/,

4. Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, сүүлийн 5 жил шимтгэл төлсөн тэмдэглэлийн хуулбар,

5. Гадаад оронд эмчилгээ хийсэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт, төлбөр төлсөн баримтын

    эх хувь /Англи хэлнээс бусад хэлээр бичигдсэн бол баталгаат орчуулгаар Монгол хэл

    рүү  орчуулсан/.