Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөр Хөвсгөл аймагт нээлтээ хийлээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Хөвсгөл аймагт зохион байгууллаа. Хөтөлбөрийн нээлтэд Мөрөн хотын Засаг дарга Л.Ганболд, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж болон ХӨСҮТ, Улсын төв Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд оролцов.

Эрүүл мэндийн салбарын 2017 оны онцлох 32 баримтыг хүргэж байна

Эрүүл мэндийн салбарын 2017 оны онцлох 32 баримтыг хүргэж байна

Эрүүл мэндийн салбарын 2017 оны онцлох 32 баримтыг хүргэж байна

“Архины хор хөнөөл”-өөс урьдчилан сэргийлэх чуулга уулзалт боллоо

“Архины хор хөнөөл”-өөс урьдчилан сэргийлэх чуулга уулзалт боллоо

Эрүүл мэндийн яам, Монголын Эрэгтэйчүүдийн Нийгэмлэг, Эрүүл Идэвхтэй Амьдрал Клубээс “Эв нэгдэл гэгээрэл” уриан дор энэ сарын 18-20-ны хооронд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Төр хурахын амралтанд “Архины хор хөнөөл”-өөс урьдчилан сэргийлэх, гарах гарц, асуудлаа тэглэсэн бодит туршлага, санаа бодлоо солилцох чуулга уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтанд Хэнтий, Төв, Булган, Дундговь, Улаанбаатар хот мөн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэдэх Өөртөө туслах бүлгийн 40 гаруй төлөөлөгч идэвхтэй оролцсон байна.

Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх шинэ техник, технологийн талаархи уулзалт боллоо

Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх шинэ техник, технологийн талаархи уулзалт боллоо

Эрүүл мэндийн сайдын Япон улсад хийх бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Япон улсад суралцаж мэргэжил дээшлүүлсэн эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан санал солилцов. ЭХЭМҮТ, Улсын Нэгдүгээр эмнэлэг, Улсын Гуравдугаар эмнэлэг , ХӨСҮТ зэрэг байгууллагуудад ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны сайд Ли Бин-тэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны сайд Ли Бин-тэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны сайд Ли Бин-тэй уулзлаа. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын18-20ний хооронд БНХАУ-д албан ёсны айчлал хийлээ. Айчлалын үеэр сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны сайд хатагтай Ли Бин-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Тарваган тахалаас  сэргийлэхийг анхааруулж байна

Тарваган тахалаас сэргийлэхийг анхааруулж байна

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварлагддаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа” чуулга уулзалтанд оролцож байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа” чуулга уулзалтанд оролцож байна

2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Бээжин хотын Хятадын үндэсний үзэсгэлэн хуралдааны төвд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний чуулга уулзалт эхэллээ.Чуулга уулзалтыг нээж БНХАУ-ын Шадар сайд хатагтай Лиу Яндонг үг хэлэв. Тэрээр чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Эрүүл мэндийн сайд, дэд сайд нар болон нийт төлөөлөгчдөд талархал илэрхийлж. "Бүс ба Зам" дагуух улс орнууд эрүүл мэндийн салбарт холбоо харилцаа нетворк бий болгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчин үеийн өндөр технологи шингэсэн эмийн бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг онцолсон байна.

Сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Сансар судлалын төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

Сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Сансар судлалын төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

Сайд А.Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Сансар судлалын төв эмнэлэгт зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Тус эмнэлгийн зүгээс өөрийн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тус эмнэлэг нь 1050 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг им. Уг эмнэлэг нь орчин үеийн шаардлагатай тоног төхөөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд дурангийн төрөл бүрийн нарийн хагалгаа, оношилгоо, сэхээн амьдруулах, яаралтай тусламж болон хүнд өвчтний эмчилгээ үйлчилгээний чиглэлээр Хятад улсад тэргүүлэх байр суурьтай эмч нар ажилладаг байна. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, цаашид Монгол улсад эмчлэгдэхгүй байгаа өвчний тоог бууруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах, харилцан солилцох, анагаахын оутнуудыг зуны дадлага хийлгэх, улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаар харилцан тохиролцов. Айлчлалын хоер дахь өдөр төлөөлөгчид Бээжингийн их сургуулийн Олон улсын эмнэлэгт зочлов. Тус эмнэлгийн дарга Чен Зонхуанг төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, өөрийн эмнэлгийн бүтэц зохионибайгуулалт үйл ажиллагааг танилцуулав. Тус эмнэлэг нь орчин үеийн эмнэлгийн дизайнаар баригдсан шаардлагатай тоногитөхөөрамжөөр тоноглогдсон шинээр ашиглалтад орсон гуравланч шатлалын эмнэлэг юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-д албан есны айлчлал хийж байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-д албан есны айлчлал хийж байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУын Эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны сайд Ли Бины урилгаар тус улсад албан есны айлчлал хийж байна. Тэрээр “Бүс ба зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдах Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа сэдэвт өндөр түвшний чуулга уулзалтад оролцох юм. Түүнийг дагалдан ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулга, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах, Уламжлалт ананаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн дарга З.Мэндсайхан болон ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд оролцож байна. Айлчлалын эхний өдөр төлөөлөгчид Хятадын Халдварт өвчин судлалын хяналтын төвд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг тус төвийн дэд захирал Др. Лианг Шиавен, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ху Хон болон бусад албаны хүмүүс хүлээн авч, байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Хятад улсын халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон шинээр байгуулагдсан олон улсын нийгмийн эрүүл мэндийн төв, шуурхай мэдээлэл тандалт судалгааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Үүний дараагаар талууд сонирхсон сэдвүүдээр харилцан ярилцаж, санал солилцов. Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монгол улсад ойрын хугацаанд бие даасан Өвчний хяналтын төв байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж, энэ тал дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийг хүсч тус төвийн удирдлагуудыг Монгол улсад айлчлахыг урилаа. Түүнчлэн талууд халдварт өвчний талаар харилцан мэдээлэл солилцох, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох, байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

НЯРАЙН ЭРТ ҮЕИЙН ТУСЛАМЖИНД АНХНЫ ТЭВРЭЛТ, АНГИР УУРАГ ХАМГААС ЧУХАЛ

НЯРАЙН ЭРТ ҮЕИЙН ТУСЛАМЖИНД АНХНЫ ТЭВРЭЛТ, АНГИР УУРАГ ХАМГААС ЧУХАЛ

Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг эрчимжүүлэх чиглэлээр өндөр хэмжээний уулзалт Вьетнам улсын Да Нанг хотноо 2017 оны 8 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцлоо. Энэхүү уулзалтыг ДЭМБ, НҮБ-ын ХС зохион байгуулсан. Уулзалтад Вьетнам, Монгол, Филипин, Лаос, Соломоны арлын улс, Шинэ Гвине, Камбож, БНХАУ-ын эрүүл мэндийн дэд сайдууд оролцож, нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, хүрсэн амжилт, сургамж, хэрэгжилтэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйл саад бэрхшээл, түүнийг хэрхэн давж болох талаар туршлагаа солилцлоо. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” –ийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх чиглэлээр батлагдсан стратеги төлөвлөгөөтэй хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн. Тэрээр “Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны анхаарлын төвд байнга байдаг бөгөөд бид НҮЭМ-ийн 4 удаагийн хөтөлбөр, Эхийн эндэгдлий бууруулах 2 удаагийн стратеги, Эх, нярайн эрүүл мэнд стратеги, Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ стратегийг хэрэгжүүлж, эх хүүхдийн эндэгдлийг 4 дахин бууруулж, Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангаж чадсан. Мөн Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг дарга нартай байгуулах жил бүрийн гэрээндээ эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, эрүүл мэндийн салбарт орон нутгийн төсвөөс оруулах санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудал тусгаж хэрэгжүүлдэг нь санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Эрүүл мэндийн дэд сайд миний бие ахалсан төсөл хөтөлбөрүүдийн зохицуулах зөвлөл ажиллаж, улирал тутам хуралдаж, эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны техникийн болон санхүүгийн дэмжлэгийн талаар хэлэлцэж, үйл ажиллагааны давхардал орхигдсон асуудлыг ярилцаж шийдвэрлэдэг нь нөөцийг зөв хуваарилж зарцуулахад ач холбогдолтой” талаар туршлагаа солилцсон. Энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтад ДЭМБ-ын Ази Номхойн далайн бүсийн захирал Шин Юунг Соо оролцож үг хэлсэн. Бүсийн захирал хэлсэн үгэндээ “Нярайн нэн шаардлагатай тусламж нь өртөг багатай үр дүн маш өндөртэй. Төрмөгц ээжийнхээ халуун энгэрт тэврүүлж байгаа нярай маш жаргалтай, эрүүл байдаг. Арьс арьсаар шүргэлцүүлж, ээжид нь тэврүүлэх, ангир уургийг амлуулах асуудал маш чухал. Дутуу болон өвчтэй нярай, кесар хагалгаагаар төрсөн нярай энэхүү тусламжийн авч чадахгүй байгаа сул тал байна. Нярайн “ИМЖ” (кенгуру) асаргаа дутуу төрсөн нярайд маш чухал. Дэлхий дээр 2 минут тутамд 1 нярай нас барж байна. Нярайн нэн шаардлагатай тусламж асаргааг хэрэгжүүлж, ээжийнх нь энгэрт тэврүүлж, арьс арьсаар байнга шүргэлцүүлж, малгай өмсгөж, ангир уургийг нь амлуулж, хөхөөр хооллосноор нярай нас барах эрсдлийг 22 хувиар бууруулах боломжтой байна. Хэрэгцээгүй, үр дүнгүй эм, эмчилгээнээс татгалзах хэрэгтэй. Нярайн нэн шаардлагатай тусламжийг хэрэгжүүлэх нь чухал. Энэ стратеги бодлогыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ үзүүлэгч, эмэгтэй түүний нөхөр гэр бүлийн гишүүдийн дадал, хандлага чухал. Нэг ч нярайг эхээс нь туст нь байлгахгүй байх нь чухал. Нэг ч нярайг нэн шаардлагатай тусламж асаргаанаас орхигдуулахгүй байх нь чухал” талаар хэллээ. Ярилцлагын үеэр нярайн нэн шаардлагатай тусламжид хийсэн хөндлөнгийн үнэлээчдийн үнэлгээгээр эмнэлгийн мэргэжилтнүүд хийж гүйцэтгэх энгийн үйлдлүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар ярилцлаа. Жишээ нь: БНХАУ-д нэг хүүхэд төрүүлэх бодлого баримталж, эцэг эхчүүд кесар хагалгаа нь эрүүл хүүхэд төрүүлдэг гэсэн буруу ойлголттойгоос мэс заслаар төрөх нь эрс нэмэгдэж арьс арьсаар шүргэлцүүлэхгүй байсан талаар ярилаа. Манай улсын хувьд мөн дутуу төрсөн нярай, кесар хагалгаагаар төрсөн нярайг арьс арьсаар шүргэлцүүлэхгүй байх, хэрэгцээгүй эм тариа хэрэглэж нярайг эрчимт эмчилгээний тасагт ээжээс нь тусад нь удаан байлгах, төрөх явцад партограмыг бүрэн хөтлөхгүй байгаа, гар угаалт тааруу байгаа зэрэг сул тал байгааг хөндлөнгийн үнэлээчид гаргаж тавьсан. Бид нярайн “ИМЖ” асаргаа, анхны тэврэлтийг зөвхөн ээжид тэврүүлнэ гэдэг буруу ойлголттой байдаг. Тэгвэл Соломоны арлын улс ээж нь хүүхдээ тэврэх боломжгүй биеийн байдал хүнд байгаа бол аавд нь эсвэл эмээ, асран хамгаалагч туслагч нарын энгэрт тэврүүлж нярайн дулаан алдалтаас бүрэн сэргийлж байгаа туршлагаа ярилаа. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг эрчимжүүлэх чиглэлээр хуралдсан өндөр дээд хэмжээний уулзалтаас нэг ч нярайг орхигдуулахгүйгээр нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжид бүрэн хамруулах талаар уриалга тунхаг гаргаж, уулзалтад оролцсон Эрүүл мэндийн дэд сайдууд санал нэгтэй баталлаа. Мөн уг уулзалтад оролцсон улс орнуудын төлөөллүүд Вьетнам улсын Үндэсний телевиз болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлэлийн бага хуралд оролцож мэдээлэл хийсэн. Хэвлэлийн бага хурлын үеэр нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулж, нярайг дулаан алдуулахгүй байлгаж, ангир уураг амлуулах нь хүүхдийн дархлааг сайжруулж, халдвараас сэргийлж, эрүүл чийрэг өсөлтийг хангах зардал багатай үр дүнтэй арга болох талаар мэдээлэл хийж, дүрс бичлэгүүдийг үзүүллээ.

ОРОН НУТГИЙН ЗАМД ЯВАХДАА АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ ЯВЦГААЯ

ОРОН НУТГИЙН ЗАМД ЯВАХДАА АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ ЯВЦГААЯ

Сүүлийн үед хөдө орон нутагт аялал, зугаалагаар явах иргэд авто осолд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг хөдөө, орон нутгийн замд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. ЭМЯ

ОСОЛД ОРСОН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА

ОСОЛД ОРСОН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА

Өнөөдөр буюу 2017 оны 08-р сарын 16-ны өглөө 10 цагийн орчимд Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд олон эрхтэн гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байна. Нэмэлтээр Улаанбаатар хотоос Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг Эрдэнэт хот руу хөдөллөө. Өвчтөнгүүдийн биеийн байдлаас шалтгаалан хот руу тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт авч ирэх эсэхээ шийдвэрлэх ажээ.

Залуу эмч нарыг Хүндэт жуух бичгээр шагнав

Залуу эмч нарыг Хүндэт жуух бичгээр шагнав

Ази, Номхон далайн бүсийн СКАУТ хүүхдийн 31 дүгээр Жембори 2017 оны 07 дугаар сарын 27-оос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд 400 гаруй орны 6000 орчим хүүхдүүд майханд байрлан оролцсон. Дээрх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлсэн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Эрдэнэбаатар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Л.Бямбацогт нарт Эрүүл мэндийн яамны “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ” шагналыг олгосныг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гардууллаа.

Бүх нийтийн эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцааны тулгамдсан асуудлуудыг шийдэрлэхийн төлөө ажиллана

Бүх нийтийн эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцааны тулгамдсан асуудлуудыг шийдэрлэхийн төлөө ажиллана

Монголд ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд МЭМАҮЭ-ийн холбооноос олон ажлуудыг зохион байгуулан хийж байгаагийн нэг томоохон ажил нь Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоотой хамтран “БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 8 дугаар сарын 15-ны өдөр “Альфа” зочид буудалд зохион байгуулж байна. Хурлын нээлтэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Төрийн үйлчилгээний ОУ-ын байгууллага(PSI)-ын Токио дахь төвийн захирал Хиро Аоба, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны нийслэл хот болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны харъяа эрүүл мэндийн болон төрийн албаны бусад гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн төлөөлөл нийт 80 орчим хүн хамрагдаж байна.

“Энэрэнгүй  үйлстэн танаа” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Энэрэнгүй үйлстэн танаа” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-т зориулсан “Энэрэнгүй үйлстэн танаа” хүндэтгэлийн арга хэмжээнд 21 аймаг болон 9 дүүргээс эрүүл мэндийн салбарын төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр хүн ардынхаа эрүүл мэндийн энхийн манаанд хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа зарим нэг хүмүүсийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар шагнаж урамшуулсан юм.

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЧЕН ЗОНКУАНГ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЧЕН ЗОНКУАНГ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бээжингийн их сургуулийн олон улсын эмнэлэгийн ерөнхийлөгч Чен Зонкуанг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хөрш хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын ИЛГЭЭЛТ

Монгол Улсын Ерөнхий сайдын ИЛГЭЭЛТ

Эрүүл монгол иргэний төлөө энхийн манаанд цаг наргүй хөдөлмөрлөж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа! Эрхэмсэг зочид, ноёд, хатагтай нар аа! Эрүүл мэндийн ажилтны өдөрт зориулсан “Энэрэнгүй үйлстэн танаа” хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаанд оролцож буй Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх аз жаргалыг хүсье. Монгол улсын хүн амыг аливаа өвчнөөс сэргийлэх, эмчлэх, анагаах ухааны шинэ ололтуудыг нэвтрүүлэх өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвараа бүрэн зориулсан үе үеийн эрүүл мэндийн салбарынхны гавъяат үйлсийг бид мартах учиргүй. 1921 онд жанжин Сүхбаатарын шийдвэрээр “Өвчтэй хүнийг эмчлэх хороо” нэртэйгээр анх үүсвэр нь тавигдаж байсан эрүүл мэндийн салбар өнөөдөр эгнээндээ 40 гаруй мянган эмч, ажилчдыг нэгтгэн, орчин үеийн эмчилгээ оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжиж байгааг цохон тэмдэглэхэд таатай байна. Монголын ирээдүй, Монголын баялаг бол Монгол улсад газрын доорх нөөц баялаг бус, харин эрүүл монгол хүн юм. Иймдээ ч Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүр эрүүл байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого боловсруулах, хүн амын аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд эдийн засгийн тооцооллыг бий болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан билээ. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарыг онцгойлон анхаарч, дэмжин ажиллаж байгаа бөгөөд бид хамтдаа бодлогын томоохон өөрчлөлтүүд хийж, үндэсний олон хөтөлбөрүүдийг баталж, түүн дотроо эрхтэн шилжүүлэн суулгах, бөөрний гемодиализын эмчилгээг төрөөс даадаг болгох, орон нутгийн автомашины парк шинэчлэл хийх зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, гадаад оронд эмчлүүлэх урсгалыг багасгах зорилго бүхий хэд хэдэн чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна. Үүнийг нэг тод жишээ нь Монгол Улсын Засгийн газраас элэгний өвчлөлийг бууруулах, эмчилгээний үр дүнтэй аргыг нэвтрүүлэх, эмчилгээ, оношилгоог иргэн бүр хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр юм. Монгол Улс дэлхийн анагаах ухааны энэхүү ололт амжилтыг хамгийн түрүүнд хүртэж байгаа улс орнуудын нэг бөгөөд элэгний өвчинтэй тэмцэж буй төрийн бодлого, арга хэмжээ, олж буй үр дүнгээрээ дэлхийд загвар орон болж байгааг онцлон тэмдэглэмээр байна. Цаашид Монголын оюун сэтгэлгээний сор болсон эрүүл мэндийн салбарынхныгаа дэмжиж, “хөдөлмөр”-ийн үнэлгээг шинэ шатанд гаргах шаардлагатай байна. Түүнчлэн анагаах ухааны ололтыг нутагшуулж, олон мянган хүний алтан амийг аварсан эмч нар, дэлхийн түвшний судалгаа хийж нээлт гаргасан эрдэмтэн судлаачдаа дэмжиж урамшуулах нөхцлийг бүрдүүлэх, орчин цагийн анагаах ухааны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн өвчний эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд сүүлийн үеийн техник технологи, арга аргачлалыг чадамгай ашиглан үр дүнг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг цохон дурдмаар байна. Та бүхэн Монгол Улсын хөгжил, үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болсон хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах талаар хүрсэн амжилтаа улам бататган, эрүүл мэндийн салбарын санхүүгийн бие даасан байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэн ажиллана гэдэгт Монгол улсын сайд миний бие итгэлтэй байна. Монгол Улс эрүүл хүн ардтай, эрүүл мэндийн үр ашигтай тогтолцоотой өндөр хөгжсөн орон болох болтугай. Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат Буянт Ухаа цогцолбор, Улаанбаатар хот 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр

Дэд сайд Л.Бямбасүрэн ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордицаг хүлээн авч уузлаа

Дэд сайд Л.Бямбасүрэн ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордицаг хүлээн авч уузлаа

Дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч бөгөөд Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др.Сергей Диордицаг хүлээн авч уузлаа. Уулзалтын эхэнд Сайд хэлэхдээ юуны өмнө Др.Сергей Диордица танд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч бөгөөд Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ирсэнд баяр хүргээд, цаашид олон ажлууд дээр хамтран ажиллахаа илэрхийллээ. ДЭМБ Монгол Улсын Засгийн газартай маш ойр, дэмжиж хамтран ажилладагт талархалтай байдаг. Таны томилогдон ирж буй цаг үед Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын Хамтын ажиллагааны дунд хугацааны стратегийн баримт бичиг (2017-2021)-ийг байгуулах, 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтран боловсруулах, Бүсийн захирал Др.Шин Ян-сугийн Монгол Улсад ирэх сард хийх айлчлалын бэлтгэлийг хангах, цаашилбал Бүсийн 68 дугаар чуулгандаа бэлтгэх чухал ажлууд хийгдэж байна. Эдгээр ажлуудад ач холбогдол өгч, биднийг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн уулзалтад яамны газар, хэлтсийн дарга нар оролцож шинээр томилогдон ирсэн төлөөлөгчидтэй танилцан цаашидын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сингапурын туршлагаас суралцана

Сингапурын туршлагаас суралцана

Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийнд хүрээнд зохион байгуулагдаж байгаа менежерийн түвшиний 2 дахь ээлжийн сургалт 2017 оны 8 дугаар сарын 14-25 хооронд Сингапур улсад болно. Тус сургалтад оролцох хүмүүсд Эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэн өнөөдөр мэдээлэл өглөө. Сургалтын үеэр Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар баримталж буй бодлого, стратеги, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, хоол тэжээлийн хөтөлбөр, хөдөлмөрийн эрүүл мэнд, орчны эрүүл мэнд,хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчин болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, тандалтын тогтолцооны талаар Сингапур улсын туршлагаас судлах юм.