2011.04.04-ний даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл

2011.04.04-ний даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл


ЭМЯ-ны газар хэлтсүүд болон харъяа агентлагуудаас 2011 оны 3-р сарын 28-наас 4-р сарын 1-ний өдрүүдэд хийсэн ажлынхаа талаар дараахи товч мэдээллийг ирүүллээ.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

  • ДЭМБ-тай 2012-2013 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн төслийг боловсруулан хүргүүлэв.
  • Дараах үйл ажиллагааны удирдамжийг боловсруулан, шаардагдах төсвийн тооцоог хийв:
    1. Эх, нярайн тусламж үйлчилгээнд шаардагдах бодит зардал, хэрэгцээг тогтоох үнэлгээний ажлын удирдамж, төсөв
    2. Амаржих газар, аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч нарт зориулсан “ХДХВ-ын халдвартай жирэмсэн эхийн жирэмсэлт төрөлтийг удирдах” 2 удаагийн сургалтын удирдамж, хөтөлбөр, төсөв
  • Баруун бүсийн болон СХД, БГД-ийн өрхийн эмнэлгийн ахлагч нарт өрхийн эмнэлгүүдэд гарч буй нийтлэг зөрчлүүд, арилгах арга зам, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, өрхийн эмнэлгийн магадлан итгэмжлэл, Эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр баримтлах бодлого шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийв.
  • Эрүүл мэндийн сайдын 95 тоот тушаалаар “Насанд хүрэгчдийн амилуулах суурь тусламжийн эмнэлзүйн удирдамж” ийг батлуулав.
  • ОБЕГ-аас Ази Номхон далайн гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн “Эксэллэнс” төвтэй хамтран зохиосон “Говийн чоно-3” сургалтанд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын бүрэлдхүүн оролцох, “Газар хөдлөлтийн үеийн эмнэлгийн бэлэн байдал” сургалт зохиох, УКТЭ дээр газар хөдлөлтийн үзүүлэх сургалтыг хийх тухай шуурхай ажлын төлөвлөгөө боловсруулав.
  • ГХЭМУА-ны штабын өргөтгөсөн хурлыг ОБЕГ, ЦССҮТөвтэй хамтран зохион байгуулав. 4 сарын 14-ны Үзүүлэх сургалтыг зохион байгуулах УКТЭ, НОБГ, ЦССҮТ, МУЗН, НЯТТ –ийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдав.
  • “Өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2011 оны 102 ттоот тушаалыг батлуулав.
  • УБТЗ нийгэмлэгтэй хамтарсан ажлын хэсгийг байгуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2011 оны 103 тоот тушаалуудыг батлуулав.
  • УБТЗ –ны нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд танилцан, явуулын амбулаторийн үйлчилгээг төмөр зөм дагуух суурин газруудын иргэдэд хүргэх талаар “Хамтран ажиллах санамж бичиг”–т Эрүүл мэндийн сайд, УБТЗ-ын дарга гарын үсэг зурав.
  • Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх нь“ төслийн хүрээнд Баян-өлгий, Ховд, Говь-алтай аймаг, нийслэлийн СХД, БГД-ийн өрхийн эмч нар туршлага солилцож, 2 өдрийн уулзалт хийв.
  • Монголын өрхийн эмнэлгийн холбоотой хамтран Өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн дарга нарын улсын 3-р зөвлөгөөн зохион байгуулав
  • Гадаадад илгээн эмчлүүлэх өвчтөнд эмнэлгийн дүгнэлт гаргах журам өвчний жагсаалт батлах тухай ЭМС-ын 107 тоот тушаал гарав.
  • ЭНЭШТ-дээр хүүхдийн яаралтай тусламжийн сургалт зохион байгуулав
  • Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгыг байнгын хороогоор хэлэлцүүлэв
  • Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, энэ өдөрт зориулсан телевизийн нэвтрүүлэгт оролцов.

СТРАТЕГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

  • ЭМЯ-ны ШУТЗ-ийн хурлыг хийж 2012 оноос ЭМЯ-ны захиалгаар хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний төслийн захиалгын саналыг хэлэлцүүлж, нийт ирүүлсэн 78 саналаас 24 төслийг захиалахаар шийдвэрлэв.
  • УБ хотын Засаг дарга Г.Мөнхбаяртай уулзаж, НЭМХ-ийн өмчийн асуудлыг танилцуулж, НЭМХ-ийн өмчийг төрийн өмчид шилжүүлэх талаар аман шийдвэр гаргуулж, 1а/1011 албан тоотоор ЭМЯ-ны хүсэлтийг уламжлав.
  • 2012 оноос ЭМЯ-ны захиалгаар хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний суурь судалгааны сэдвийг МАУА-ийн чуулганаар хэлэлцүүлж, нийт ирүүлсэн 16 сэдвээс 14-ийг дэмжиж БСШУЯ-д хүргүүлэхээр тогтов.
  • “Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2011 оны 104 тоот тушаалыг батлуулан гаргуулав.
  • Монгол Улсын 2011 төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2010 оны 231 дүгээр тушаалаар байгуулагдсан, ЭМЯ-ны урсгал зардлын хүрээнд хийгдэх бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлд хяналт тавих үүрэг бүхий комиссын 3 дахь удаагийн хурлыг зохион байгуулав.
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр 2011-2013 онд тусламж үйлчилгээ үзүүлэхээр сонгон шалгарсан хувийн хэвшлийн эмнэлэг, рашаан сувилал, сэргээн засах сувиллын жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Жагсаалт батлах тухай” 99 дүгээр тушаалаар батлуулж, аймаг нийслэлийн ЭМГ, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэв.
  • Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2011-2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын 2011 оны 3 сарын 29-ний өдрийн 100 дугаар тушаалаар батлуулав.
  • Монголын анагаах ухааны боловсролын олон улсын хуралд оролцож Эрүүл мэндийн салбарын хууль эрхзүйн орчны талаар илтгэл тавив.
  • СХОГ-тай хамтарч Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын бодлогын матрицыг боловсруулав.
  • Үндэсний шинэтгэлийн хорооноос ирүүлсэн саналын дагуу 2012 оны үндсэн чиглэлд нэмэлт өөрчлөлт хийж, холбогдох газар, хэлтсээс санал авч дахин хүргүүлэв

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

  • НҮБ-ын ХАС-тай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд 5 аймагт түргэний тэрэг, эх нярайн тусламжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж ажиллав.
  • Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай 16 заалт бүхий Эрүүл мэндийн сайдын албан даалгаврыг батлуулж, харъяа байгууллагуудад хүргүүлэв.

МЭДЭЭЛЭЛ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР

  • ДОХ-той тэмцэх үндэсний хөтөлбөрийн үнэлгээний дүнг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.
  • Эрүүл мэндийн эдийн засаг, санхүүгийн хяналт-шинжилгээ үнэлгээний ажлын байрны тодорхойлолт, 2011 оны үр дүнгийн гэрээ боловсруулан Төрийн захиргаа, удирдлагын газарт өгөв.
  • “Даатгуулагчдад үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний чанар, үр дүнд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зарим эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх ”Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 71 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэгт орж ажиллав.
  • Салбарын нэгдсэн цахим сүлжээнд Нийслэлийн 9 дүүрэг, 3 амаржих газар, Яаралтай тусламжийн төвийг холбох ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг ТНБД-аас авч холбогдох зардлын тооцоог хийн НЭМГ-т хүргүүлэхэд бэлэн болгов
  • Цахим засгийн газар байгуулах, нэгдсэн сүлжээнд холбох чиглэлээр ирүүлсэн асуумж судалгааг бөглөн Үндэсний Дата Төвд хүргүүлэв.
  • Өөрийн вэбгүй харъяа байгууллагуудад I улиралд багтаан вэбтэй болох тухай 8/565, 8/566 тоот албан бичиг хүргүүлэв.

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

  • Монгол улсын 2011 оны төсвийн тодотголд тусгах эрүүл мэндийн салбарын төсвийн хөрөнгө оруулалтын багцад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж хянуулан Сангийн яаманд 2011,04,01 1а/1003 тоотоор хүргүүлэв.
  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 10 ортой эмнэлгийн барилгын гүйцэтгэгчээр шалгаран гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл авсан “Минда” ХХК-тай захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах БУ-10/01 гэрээг байгуулав.
  • Эрүүл мэндийн сайдтай байгуулсан гэрээний үндсэн дээр Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жилийн ажлын хүрээнд 21 аймагт олгох санхүүжилтийн 80 хувийн урьдчилгааг Эрүүл мэндийг дэмжих сангийн холбогдох заалтаас гаргаж шилжүүлэв.
  • 1-р амаржих газрын өргөтгөлийн барилгын санхүүжилтийн гэрээний асуудлаар “Бороо гоулд” болон “Сенторо гоулд” ХХК-ийн холбогдох албаны хүмүүстэй 3 удаагийн уулзалт хийж, гэрээний төсөл болон нөхцөлийн асуудал дээр зарчмын хувьд тохиролцов.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

  • НҮБ-ын ХАС-гийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Нобуко Хорибегийн 4-р сарын 4-8 нд Монгол улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангав.
  • ЭМЯ-ны ГХАХ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус яамны харъяа байгууллагуудын уулзалтыг зохион байгуулж, цаашид хамтран ажиллах талаар ярилцав.
  • Туркийн ЭМЯ-ны төлөөлөгчдийн 4-р сарын 12-15-ны хооронд Монгол улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангаж ажиллав.

ЗГХА-БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР

  • Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийг томилж, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хоёр удаа хурал зохион байгуулж, баримтат кино, фото альбом, түүхийн номын эхийг авч хэлэлцэв.
  • Монголын хүүхдийн спортын IV наадмын олс таталт, даам, хүндийг өргөлтийн шигшээ тэмцээн Улаанбаатар, Дархан хотноо явагдав. Олс таталтаар 14 аймаг, 3 дүүрэг, даамаар 17 аймаг, 5 дүүргийн тамирчид оролцож. бүсийн тэмцээнүүд Ховд, Завхан, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтий, Дорноговь аймагт явагдаж БТСГ-ын ажилтнууд томилолтоор очиж зохион байгуулав.
  • Арабын Эмиратын Абу-Дабид болох Жүдо бөхийн Азийн АШТ-д оролцох манай жүдочид баасан гаригт эх орноосоо мордов.
  • Дэлхийн дээвэр-Эверестийн оргилд авирах ОУХМ Б.Гангаамааг үдэх ёслол баасан гаригт БТСГ-т болов.
  • 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн АШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны сугалаа гарав. Монголын шигшээ баг Мьянмагийн багтай оноолт таарч, энэ хоёр багийн хожсон нь дараагийн даваанд Оманы шигшээтэй өрсөлдөх аж.
  • 4-р сарын 12-нд Төрийн ордонд болох Үндэсний спортын улсын зөвлөгөөний бэлтгэлмйг хангах хүрээнд илтгэлүүд бэлдэж, төлөөлөгчдийг орон нутгаас ирүүлэхээр Засаг дарга нарт албан бичиг хүргүүлэв.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран хийх “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилын шалгуурыг оновчтой болгох нь” нээлттэй хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг хангав.
  • Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн 70 ажилтанд зориулж, “Нийгмийн эрүүл мэнд-нийтийн биеийн тамирыг дэмжих жилд хийж буй ажил” сэдэвт сургалт явуулав
  • ЭМЯ-наас зарлагдсан Биеийн тамир, спортын салбарын тоног төхөөрөмжийн тендерийн сонгон шалгаруулалтыг хийв.
  • Биеийн тамир, спортын салбарын их засварын ажлын тендерийг зарлав.
  • Боксын болон бусад төрлүүдийн тамирчдын хүч, хурд (реакц), тэсвэр, авхаалж самбаа, мэдрэмжийг тодорхойлох “ADNCH sport” электрон тоног төхөөрөмжийг ШУА, БТСГ-ын эрдэмтэн судлаачид хамтран бүтээх бэлтгэл ажлыг шийдвэрлэв.
  • БТСГ, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан 2011 оны шатрын УАШТ 10 хоног үргэлжлэн өндөрлөв.

Холбоотой мэдээ, мэдээлэл