ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ


МОНГОЛ УЛСАД:

Халдварт  өвчний мэдээлэл:

Тархвар зүйн 48 дах 7 хоногийн байдлаар нийт мэдээлэгдсэн халдварт өвчний хам шинжийн дотор 44.1%-ийг цочмог халууралт, тууралтат, 34%-ийг цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хам шинж эзэлж, олон жилийн дундаж үзүүлэлтээс өндөр үзүүлэлттэй байна (хавсралт). Аймгуудаас мэдээлэгдсэн хам шинжийн хамшинж, сэжигтэй тохиолдлуудын эзлэх хувь өмнөх долоо хоногоос 10%-иар өсч, Баян-Өлгий, Увс, Ховд аймгаас сүүлийн 6 долоо хоногийн турш цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж тасралтгүй мэдээлэгдэж байна.  48 дэх долоо хоногт мэдээлэгдсэн тууралтат өвчний хам шинжийн дотор Улаанбурхан өвчин 44%, улаанэсэргэнэ өвчин 18%, улаанууд 1%-ийг, цэврүүт тууралтат өвчний хам шинжийн дотор 65%-ийг салхинцэцэг, 11%-ийг гар, хөл, амны өвчин тус тус эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Хоолны хордлогот халдвар:

         -    Увс аймгийн 2-р сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн дунд хоолны хордлогот халдвар тасралтгүй бүртгэгдсээр байна. Нийт тандалт судалгаанд 1657 хүүхдийг хамруулсанаас 167 (10%)-д эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. 154 хүүхдээс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд 44 (28.5%)

                  хүүхдээс Sh.Flexneri  илэрсэн байна.

-        Өчигдрийн байдлаар 16 хүүхэд эмнэлгээс гарч, 9 хүүхэд нэмж хэвтэн  36 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.

-        Тус сургууль нь 2 хичээлийн байртай бөгөөд бага сургууль, цэцэрлэгийн байрыг түр хааж, их цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажил хийж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙН ДАХИНД:

Шумуулаар дамжих халдварын дэгдэлт, Суданд:

    Тус улсын 26 дүүрэгт 2015 оны 8 дугаар сарын 29-өөс 11 дүгээрссарын 24-ны хооронд нийт 464 сэжигтэй тохиолдол, 120 нас баралтыг мэдээлсэн. Нийт өвчлөгсдийн 45.4%-ийг 5-14.9, 22.2%-15-29.9 насныхан  эзэлж, 52.5%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна. Лабораторт 85 сорьц цуглуулан шинжлэхэд 18 хүнээс Денгийн чичрэг, 8 хүнээс Баруун Нилийн халуурал, 2 хүнээс Ласса, 1 хүнээс Чикингуния өвчний үүсгэгчийн ген тодорхойлогдсон байна. Дамжуулагчийн дундах болон бусад судалгаа хийгдэж байна.

Эх сурвалж: ДЭМБ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл