ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар


МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчний мэдээлэл:

-        48 дахь  долоо хоногт нийт 153094 хүн амбулаториор үйлчлүүлсний 7643 (5.0%) томуу, томуу төст гэж оношлогдсон.  10,000 хүн амд 29 тохиолдол бүртгэгдсэн нь толерант дээд хязгаарт хүрээгүй байна.

-        Аймгуудын хэмжээнд 92575 хүн амбулаторид үйлчлүүлсэний 4302 нь (4.6%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна. Архангайд 9.8%, Булганд 8.5%, Cүхбаатар 7.7%, Хөвсгөлд 7.6%, Төв аймагт 8% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогджээ.

-        Лабораторит суурилсан тандалтаар нийт 114 сорьц хүлээн авч шинжилсэний 4 (3.5%)-д томуугийн A(H1N1) вирүсийн ген тодорхойлогдож, 15 сорьцод иж томуу илрүүлэх шинжилгээ хийхэд 4 (26%) сорьцод иж томуу, 1 (6%) сорьцод коронавирүс, 2 (13%) сорьцод риновирүс, 2 (13%) сорьцод аденовирүсийн ген тус тус илэрсэн байна. .

                                                                                                              Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтэл:

     Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 1411 хүн ГССҮТ-д хандсаны 24.6% нь 0-15 насны хүүхэд, 61%-ийг эрэгтэйчүүд, 7% нь согтуугаар өртжээ. Шалтгааны хувьд хүчирхийлэл, зам тээврийн осол, амьгүй механик хүчин зүйл өртөх, цас мөсөн дээр халитрах тохиолдлууд зонхилж байна.

Эх сурвалж: ГССҮТ

ДЭЛХИЙН ДАХИНД:

 Хүний Коронавирүст халдвар:

     Саудын Араб улсад хүний Коронавирүст халдварын 3 батлагдсан тохиолдол, 2 нас баралтыг мэдээлжээ. Дэлхий дахинд нийт 1621 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 584 тохиолдол нас барсан байна.  Нас баралтын түвшин 36 хувьтай.

 

 

 

  

Холбоотой мэдээ, мэдээлэл