ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн байдлаар/

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн байдлаар/


Монгол Улсад:

 

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

11 дүгээр сарын 26-аас 12 дугаар сарын 1-ны хооронд Нийслэл хотын хэмжээнд нийт 79699 хүн амбулаторийн үзлэгт хамрагдсаны 4607 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон нь нийт үзлэгийн  5.8%-ийг  эзэлж байна.  Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.1%,  өнгөрсөн оны мөн үеэс 3.3%-иар  тус тус буурчээ.

Нийт өвчлөгсдийн  83.5% -ийг  0-9  насны хүүхдүүд  эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн 1492  дуудлага ирүүлсний 773 тохиолдол буюу 51.8% нь ТТТӨ  гэж оношилогдсон  байна.

Эх сурвалж: НЭМГ

Хэрэгжүүлэх  арга  хэмжэээ:

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, сурталчилгаа хийх.

Архины хордлогын мэдээ:

11 дүгээр сарын 24-өөс 12 дугаар сарын 1-ны хооронд нийт 438 хүн архины хордлогын улмаас хандсаны 15 (3.4%) нь хэвтэн эмчлэгдэж, БЗД-т 2 хүн нас барсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 12.5%-иар буурчээ.

Эх сурвалж: НЭМГ

Агаарын бохирдлын мэдээ:

11 дүгээр сарын 23-29-ны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд хүхэрлэг хий болон азотын давхар ислийн хэмжээ нь зөвшөөрөгдөх дээд хэмжээ болон өнгөрсөн үеийн мөн үеэс өндөр байна. Харин нарийн ширхэглэгт болон том ширхэглэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага ч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр хэвээр байна.

100 айл, Толгойт, Зурагт, Амгалан орчимд хүхэрлэг хий, нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ “их” болон “маш их” бохирдолтой түвшинд байна.

Эх сурвалж: Агаарын чанарын алба

Хоолны хордлогот халдвар:

Увс аймгийн 2-р сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн дунд хоолны хордлогот халдвар тасралтгүй бүртгэгдсээр байна. Нийт тандалт судалгаанд 1657 хүүхдийг хамруулсанаас 167 (10%)-д эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. 154 хүүхдээс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд 44 (28.5%) хүүхдээс Sh.Flexneri  илэрсэн байна.

Одоогийн байдлаар 43 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.

Эх сурвалж:ХӨСҮТ

Дэлхийн дахинд:

 Зика вирүст халдвар:

-         Парагвай улсад Зика вирүст халдварын 6 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь Бразил улстай хил залгаа оршдог дүүрэгт бүртгэгдсэн байна. Үндэсний лабораторид онош батлагдсан ба багц хэлбэрийн тохиолдол бүртгэгдсэний 3 нь эрэгтэй, насны хязгаар 14-45 нас байна. Өвчтнүүдэд халуурах, толгой өвдөх, бие сулрах, үе мөч өвдөх, бие тавгүйрэх шинж илэрсэн байна.

-         Венесуэла улсад Зика вирүст халдварын сэжигтэй 6 тохиолдол Бразил улстай хил залгаа дүүрэгт бүртгэгджээ. Насны хувьд  40-55 насныхан эзэлж, хил залгаа улсуудад халдвар-хяналтын арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл