ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.30/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.30/


2015 оны 11 дугаар сарын 30-ны  өдрийн 10 цагийн байдлаар   
Монгол улсад:
Газар хөдлөлт:

Хөвсгөл аймгийн Баянзүрх сум (сумын төвөөс баруун зүгт 67 км-ийн зайд) 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14:36 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлжээ. Учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ    

Шалтгаан тодорхойгүй өвчин, Франц улсад:
Тус улсын ОУЭМД-ийг зохицуулагчаас 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар ураг болон нярайд төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт бүхий хэвийн бус тохиолдол илрээд байгаа талаар мэдээлсэн байна. 2014 оны 3 дугаар сараас эхлэн 17 тохиолдол мэдээлэгдсэн байна. Төрөлтүүд нь тус улсын Tahiti-ийн төв эмнэлэгт илэрчээ. 17 хүүхдийн 12 (70.5%) нь тархины эмгэгтэй болох нь батлагдсан байна. Судалгаа үргэлжилж байна.


Эх сурвалж: ДЭМБ    
 

Холбоотой мэдээ, мэдээлэл