ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.27/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.27/


2015 оны 11 дугаар сарын 27-ны  өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Осол, гэмтлийн мэдээ:

11 дүгээр сарын 18-24-нд нийт 1414 хүн осол, гэмтлийн улмаас хандсаны 60%-ийг эрэгтэйчүүд, 23%-ийг 0-15 насны  хүүхэд эзэлж, зонхилох шалтгаан нь уналт, зам тээврийн осол, хүчирхийлэл эзэлж байна. Осол, гэмтэлд өртсөн хүний тоо нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 2.4%-иар нэмэгдсэн байна.


Эх сурвалж: ГССҮТ 


ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:
    Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд мэдээлэгдсэн нийт хамшинж, сэжигтэй тохиолдлын 78% нь Улаанбаатар хотоос мэдээлэгдсэн ба цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж өмнөх долоо хоногоосоо 43 тохиолдлоор буурч, цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж өмнөх долоо хоногоос 11 тохиолдлоор өссөн ба олон жилийн дунджаас 14.3 дахин өссөн үзүүлэлттэй байна.
    Баян-Өлгий, Дорнод, Ховд, Увс аймгуудаас сүүлийн 3 долоо хоног дараалан цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж мэдээлэгдээд байна.

Хавсралт



 


 


Эх сурвалж: ХӨСҮТ  

Хордлогын мэдээ:
11 дүгээр сарын 16-24-нд Хордлогын яаралтай тусламжийн төвд нийт 20 хүн хандсаны эмийн хордлогын улмаас 2, химийн бодисын шалтгаант 1, угаарын хийн хордлогын улмаас 12, бусад шалтгаанаар 5 хүн хандаж, тусламж авчээ.


Эх сурвалж: ХЯТТ  

Дэлхий дахинд:
Зика вирүсийн халдвар:

Салвадор улсад Зика вирүст халдварын 3 батлагдсан тохиолдол, Guatemala улсад мөн халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, мэдээлэгдсэн байна.

Бразил улсад бүртгэгдсэн нярайн микроцефали өвчний тархалт


Эх сурвалж: ДЭМБ    

Шалтгаан тодорхойгүй өвчин, Бразил улсад:
2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 739 микроцефали өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Тус газарт дэгдэлтийн судалгаа хийж, шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.


Эх сурвалж: ДЭМБ    
 

Холбоотой мэдээ, мэдээлэл