ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.26/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.26/


2015 оны 11 дугаар сарын 26-ны  өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Хоолны хордлогот халдвар:

Увс аймгийн II дунд сургуулийн дотуур байранд хоолны хордлогот халдвар бүртгэгдэж, эхний хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг 11 дүгээр сарын 16-нд илэрсэн бөгөөд 110 хүүхдийг тандалт судалгаанд хамруулахад 53 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 45 хүүхдээс шулуун гэдэсний арчдас цуглуулан шинжлэхэд 10 хүүхдээс  Sh.Flexneri илэрсэн байна. Одоогийн байдлаар 10 хүүхэд хэвтэн тусгаарлагдан эмчлэгдэж байна.
Халдварын эх уурхайг илрүүлэхээр гадаад орчноос болон хоолны үлдэгдлээс сорьц цуглуулан шинжилж байна. Дэгдэлтийн судалгаа үргэлжилж байна.

Эх сурвалж. Увс аймгийн ЭМГ, ХӨСҮТ 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

    Дэгдэлтийн судалгаа хийх
    Хордлогот халдварын шалтгааныг тогтоох.
    Мэдээллийг шуурхай ирүүлэх

Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд:
    Тархвар судлалын 47 дах 7 хоногийн байдлаар 47 дугаар долоо хоногт нийт 170.859 хүн амбулаториор үйлчлүүлсний 8592 (5.0%) томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь олон жилийн дундаж үзүүлэлтээс бага буюу толерант дээд үзүүлэлтэд хүрээгүй байна. Аймгуудаас Архангай аймагт 8.4%, Төв аймагт 7.8% буюу хамгийн өндөр томуу, томуу төст өвчин бүртгэгдсэн байна.

Томуу, томуу төст өвчин, 47 дэх 7 хоногийн байдлаар
 

 

Эх сурвалж. ХӨСҮТ    

Дэлхий дахинд:
Эбола вирүст халдвар, дэлхий дахинд:

Дэлхийн 10 улсад 28703 хүн Эбола вирүст халдвараар өвчилсөнөөс 11363 хүн (39.6%) нь нас барсан байна. Эбола вирүст халдварын дэгдэлтийг зогсоосон Либер улсад дахин 3 хүн өвчилж, багц байдлаар бүртгэгдсэн байна.

    Эбола вирүст халдварын тархалт, Либери улсад


Эх сурвалж. ДЭМБ    

Өндөр хоруу чанартай шувууны томуу:
Хонг-Конг улсад өндөр хоруу чанартай шувууны томуу өвчин бүртгэгдэж, Copsychus saularis (Muscicapidae) зүйлийн зэрлэг шувуунаас шувууны томуугийн H5N6 хэвшлийн вирүсийг илрүүлжээ.


Эх сурвалж. ДАЭМБ  

Холбоотой мэдээ, мэдээлэл