ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.25/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.25/


 2015 оны 11 дугаар сарын 25-ны  өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

11 дүгээр сарын 17-оос 11 дүгээр сарын 24-нд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүдэд нийт 76651 хүн амбулаторийн үзлэгт хамрагдсаны 4558 (5.9%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 0.1%-иар нэмэгджээ. Багахангай, Багануур дүүрэгт томуу төст өвчин хамгийн өндөр буюу 7.6%-8%-тай байна.


Эх сурвалж: НЭМГ     

Архины хордлого:
11 дүгээр сарын 17-оос 11 дүгээр сарын 24-нд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүдэд нийт 501 хүн архины хордлогын улмаас хандсан нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 17%-иар нэмэгджээ. Нийт хандагдагсдын 16 (1.2%) нь хэвтэн эмчлэгдэж, 2 хүн нас барсан байна.


Эх сурвалж: НЭМГ    

 Агаарын чанарын мэдээ:
Өнгөрсөн 7 хоногийн байдлаар Улаанбаатар хотын гэр хороолол орчимд бага-дунд зэргийн бохирдолтой, Зурагт, Толгойт орчимд маш их хэмжээний бохирдолтой байна (Хавсралт).

Агаарын чанарын мэдээ



Эх сурвалж. Агаарын чанарын алба  
 

Өвөлжилтийн байдал:
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Баянхонгор, Булган, Завхан, Төв, Увс, Хөвсгөл аймгийн зарим сумын нутгаар 13-22 см хэмжээтэй цасан бүрхүүлтэй байна (Хавсралт).

Өвөлжилтийн байдал

 


Эх сурвалж.ОБЕГ    
 

Холбоотой мэдээ, мэдээлэл