ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.23/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.23/


2015 оны 11 дугаар сарын 23-ны  өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол:

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд 2 хүн галзуу өвчний сэжигтэй чононд уруулж, ноцуулсан ба аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Өвчтнүүд сэргийлэх вакцин болон ийлдэс эмчилгээнд хамрагдсан байна.


Эх сурвалж: ОБЕГ   

Дэлхий дахинд:

Холер өвчний дэгдэлт, Танзани улсад:
Тус улсын 19 дүүрэгт холер өвчний дэгдэлт бүртгэгдэж, одоогийн байдлаар 10 дүүргээс тасралтгүй мэдээлэгдсээр байна. 2015 оны 11-р сарын 12-ны өдөр 11 дүүргээс нийт 129 холерийн сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн ба үүний хамгийн их буюу 37 тохиолдол нь Кигамо дүүргээс мэдээлэгджээ.
Холерийн дэгдэлт гарснаас хойш нийт 8220 тохиолдол бүртгэгдэж, 117 нас баралт мэдээлэгдсэн ба нас баралтын түвшин 1.4% байна. 1997 онд тус улсад холер өвчний хамгийн том дэгдэлт бүртгэгдэж,  40.000 гаруй хүн өвчилжээ.
Тус улсын Засгийн газраас дэгдэлтийн судалгаа хийх, хариу арга хэмжээ авах, аюулгүй усаар хангах, мэдээлэл сурталчилгааны ажил хийгдэж байна.


Эх сурвалж: ОБЕГ   

Өнөөдөр ШУТ-ийн өглөөний хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, ЭМБХЗГ-ын дарга, НЭМХ, ЭТХ-ийн дарга, мэргэжилтнүүд оролцож, Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Хурлаас ХӨСҮТ болон НЭМГ-ын удирдлагын түвшинд уулзалт хийж, хамтарсан шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх, шинээр төрсөн эхчүүдийн Улаанбурханы эсрэг дархлаа тогтоцын судалгаа хийх, арга, аргачлалыг Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гарлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл