ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.20/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.20/


 2015 оны 11 дугаар сарын 20-ны  өдрийн 10 цагийн байдлаар

2015 оны 11 дугаар сарын 20-ны  өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:
Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд:

46 дугаар долоо хоногт нийт 130.318 хүн амбулаториор үйлчлүүлсний 6.370 (4.9%) нь томуу, томуу төст өвчтэй гэж  оношлогдсон байна. Аймгуудын хэмжээнд Сүхбаатар аймагт 9.1%, Архангай аймагт 8.7% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогджээ.
Лабораторид суурилсан тандалтаар нийт 77 сорьц хүлээн авч шинжлэхэд 3 (7,9%) сорьцод томуугийн А вирүсийн ген илрүүлсэн байна. 15 сорьцод шинжилгээ хийхэд 3 (40%) сорьцод бокавирүс, 2 (40%) сорьцод иж томуу вирүс, 2 (6%) сорьцод коронавирүсийн тус тус илэрсэн байна.


Эх сурвалж: ХӨСҮТ    

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:
Тархвар зүйн 46 дэх долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 38.7%, цочмог тууралтат цэврүүт тууралтат өвчний хам шинж 37.9%-ийг тус тус эзэлж байгаа нь олон жилийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Өмнөговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотоос цочмог халууралт тууралтат болон цэврүүт тууралтат хам шинжийн тохиолдол давтан мэдээлэгджээ (хавсралт).


Эх сурвалж: ХӨСҮТ   

Дэлхий дахинд:
Хурц усархаг суулгалтын хам шинж (холер), Ирак улсад:

Тус улсын ЭМЯ-аас ДЭМБ-д 11 дүгээр сарын 17-ний өдрийн байдлаар 17 дүүрэгт 2724 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан байна. Өвчтнүүдээс цуглуулсан сорьцоос Vibrio cholerae, serotype INABA үүсгэгчийг илрүүлсэн байна.


Эх сурвалж: ДЭМБ  

Холбоотой мэдээ, мэдээлэл