ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.19/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.19/


2015 оны 11 дугаар сарын 19-ний  өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Осол, гэмтлийн мэдээ:

11 дүгээр сарын 11-ээс 17-ны өдрүүдэд ГССҮТ-д нийт 1380 хүн хандсан байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 2.4хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шалтгааны хувьд уналт 28.9 хувь, амьгүй механик хүчин зүйлд өртөх 12.9 хувь, хүчирхийлэл 18.1 хувь, мөсөн дээр халтирах 5хувийг тус тус эзэлж байна.


Эх сурвалж: ГССҮТ   

Дэлхий дахинд:
Эбола вирүст халдвар:

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд эрчимтэй тархалттай байгаа Гвиней улсад Эбола вирүст халдварын хүний өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.
Дэлхий дахинд нийт 28634 тохиолдол бүртгэгдэж,  11314 нас барсан байна.


Эх сурвалж:ДЭМБ   

Шалтгаан тодорхойгүй өвчин, Бразил улсад:
Тус улсад 11 дүгээр сарын 17-ний өдрийн байдлаар нийт 399 микроэнцефалитын тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 5 жилд дунджаар 139-175 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ онд эрс нэмэгдсэн байна.
Тухайн улсын Засгийн газраас дэгдэлтийн судалгаа хийж, шалтгааныг тогтоох ажлыг хийж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл