ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.17/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.17/


2015 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Улаанбурхан өвчин:

Тархвар судлалын 45 дах долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд 185 халууралтат, тууралтат өвчний хам шинж, 86 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 19%-иар нэмэгдэж, СХД болон СБД-ийн Нэгдсэн эмнэлэг дээр голомтлон бүртгэгджээ.


Эх сурвалж: ХӨСҮТ

Агаарын бохирдлын мэдээ:
Өнгөрсөн 7 хоногийн байдлаар Зурагт, Толгойт орчимд маш их хэмжээний бохирдолтой, баруун 4 зам, Амгалан, 100 айл орчимд дунд зэргийн бохирдолтой байна.

Агаарын чанарын мэдээлэл


Эх сурвалж: Агаарын чанарын алба

Дэлхий дахинд:
Вакцинаас үүдэлтэй халдварт саа:

Лаос улсад 15 настай, эрэгтэй хүүхэд вакцинаас үүдэлтэй халдварт саа өвчнөөр өвчилжээ. Тус улсын Phameung тосгонд бүртгэгдсэн бөгөөд өмнө нь тухайн газарт мөн ийм тохиолдол мэдээлэгдэж байжээ. Тэрээр шинж тэмдэг (халууралт,  саажилт) нь 10 дугаар сарын 7-нд эхэлж, өтгөнөөс сорьц цуглуулан Үндэсний лаб-ын хэмжээнд оношоо баталгаажуулаад Япон улсын Халдварт өвчний үндэсний институтэд баталгаажуулсан байна.


Эх сурвалж: ДЭМБ
 

Холбоотой мэдээ, мэдээлэл