ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.16/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.16/


2015 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол:

Баян-Өлгий аймгийн 100 гаруй цэрэгтэй ... дугаар цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэйгээр 23 хүн өвчилсөнөөс одоогийн байдлаар 13 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байна. Өвчтнүүдийн биеийн байдал хөнгөн явцтай байна.  
Тандалт судалгаанд 91 хүнийг хамруулж, 10 хүнээс сорьц цуглуулан ХӨСҮТ-д хүргүүлсэн байна.


Эх сурвалж: ХӨСҮТ   

Малын галзуу өвчин:
    Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн нутагт 1 тэмээ;
    Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутагт 1 чоно;      
    Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн нутагт 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилж, лабораторийн шинжилгээгээр “Галзуу өвчин”-өөр өвчилсөн болох нь батлагдсан байна. Тухайн газруудад хязгаарлалтын дэглэмтэй байна.


Эх сурвалж: ОБЕГ   

Дэлхий дахинд:
Шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа, БНСУ-д:

11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 84 тохиолдлыг илрүүлсэн бөгөөд 55 нь хатгалгаа оноштой, 29 нь эмнэлзүйн шинж тэмдэг нь хөнгөн явцтай гэрийн хяналтад байна. 55 тохиолдол нь 7 эмнэлэгт тусгаарлагдсан ба Animal Bio-Science and Technology-ийн коллежийн лабораторид ажилладаг байна.
Өвчтнүүдээс сорьц цуглуулан Adenovirus, Respiratory syncytial virus, Parainfluenza virus, Metapneumo virus, Boca virus, Influenza virus, Coronavirus (including MERS-CoV), Mycoplasma, Chlamydia, Corynebacterium, Bordatella, Brucella, Coxiella and Legionella зэрэг өвчний үүсгэгч тодорхойлогдоогүй байна.
Дэгдэлтийн судалгаа үргэлжилж, өвчний шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.


Эх сурвалж: ДЭМБ 

Шувууны томуу, H7N9 вирүст халдвар:
БНХАУ-ын ОУЭМД-ийн зохицуулагчаас шувууны томуугийн H7N9 вирүст халдварын 2 тохиолдлыг мэдээлжээ. Эдгээр тохиолдлууд 62, 51 настай, эмэгтэйчүүд ба шувууны аж ахуйгаар явсан, харьцсан өгүүлэмжтэй байна.
Тус улсаас дэгдэлтийн байдалд үнэлгээ хийх, эмчилгээний асуудлыг зохицуулах, эрсдлийн үеийн харилцаа, холбооны ажлыг эрчимжүүлж байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд  681 батлагдсан тохиолдол ОУЭМД-ээр мэдээлэгдээд байна.


Эх сурвалж: ДЭМБ    
 

Холбоотой мэдээ, мэдээлэл