ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.13/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.13/


2015 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол:

Баян-Өлгий аймгийн 100 гаруй цэрэгтэй ... дугаар цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 22 цэрэг тусгаарлан эмчлэгдэж, 7 цэрэг эмнэлгээс гарсан байна.  Өвчилсөн цэргүүд бүгд Ховд аймгаас цэрэгт татагдаж ирсэн байна.  71 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.


Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээ:
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ГССҮТ-д нийт 1439 хүн хандсаны 64.2% нь эрэгтэйчүүд, 18.9% нь 0-15 насны хүүхдүүд, 12%-ийг зам тээврийн осол гэмтэл эзэлж байна.


Эх сурвалж:ГССҮТ

Томуу, томуу төст өвчин:
45 дахь долоо хоногт улсын хэмжээнд 152.756 хүн эмнэлэгт хандсаны 7140 (4.7%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогджээ.
•    Лаб-т суурилсан тандалтаар нийт 113 сорьц хүлээн авч  шинжилгээ хийхэд 9 (7.9%) сорьцод томуугийн вирүс илэрлээ. Эдгээрээс 5 (4,4%) сорьцод томуугийн А вирүс,  3 (2,6%) сорьцод A(H3N2), 1 (0,8%) сорьцод цартахлын A(H1N1) вирүсийн ген тус тус тодорхойлогдов.
 Сорьцуудаас түүвэрлэн сонгосон 15 сорьцод шинжилгээ хийхэд 6 (40%) сорьцонд иж томуу вирүс, 1 (6%) сорьцонд аденовирүсийн ген илэрсэн байна.


Эх сурвалж:ХӨСҮТ

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд улсын хэмжээнд мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт тууралтат хам шинж 37.1%, цочмог халууралт, цэврүүт тууралтат хам шинж 31,9%-ийг эзэлж байна.
Дээрх 2 хам шинж нь Улаанбаатар, Увс, Ховд, Баян-Өлгий, Өмнөговь аймгуудаас зонхилон мэдээлэгджээ.

Хавсралт



ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ


 


Эх сурвалж:ХӨСҮТ

Газар хөдлөлт:
-    Дорноговь аймгийн Сайншанд суманд (сумын төвөөс баруун  хойд 19 км)-т 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15:26:21 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
-    Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд (сумын төвөөс баруун зүгт 76 км-т) 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07:34:43 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.


Эх сурвалж:ОБЕГ
 

Холбоотой мэдээ, мэдээлэл