УГТЭ-ИЙН ЭМЧ НАР ДҮҮРГҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭМЧ НАРЫГ АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ДАДЛАГАЖУУЛЖ БАЙНА

УГТЭ-ИЙН ЭМЧ НАР ДҮҮРГҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭМЧ НАРЫГ АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ДАДЛАГАЖУУЛЖ БАЙНА


Улсын гуравдугаар төв эмнэлэг нь нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг лавлагаа шатлалын мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах зорилгоор орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн эрэлттэй эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгаанд үндэслэн, нотолгоонд суурилсан лавлагаа шатлалын мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт удирдлагаар хангах зорилтот хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ удаад ЭМС-ын 2020 оны 8 сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж”-ын дагуу Яаралтай тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлэг хоорондын чирэгдлийг бууруулах зорилгоор нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгийн эмч нарыг ажлын байранд нь дадлагажуулах зорилгоор СХД-ийн Эрүүл мэндийн төвд 7 хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригуудад, БГД-ийн Эрүүл мэндийн төвд мягмар, пүрэв гаригуудад хуваарийн дагуу хамтран ажиллах үйл ажиллагааг эхэллээ.

Уг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тус дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд чадавхижиж, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулан, эмнэлэг хоорондын шаардлагагүй өвчтөн шилжүүлэлт буурч, яаралтай тусламжийн чанар, хүртээмж сайжирах юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл