Монгол, Тайваний хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна

Монгол, Тайваний хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна


Монгол, Тайваний хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна. Уулзалтад ХӨСҮТ-ийн 31 эмч нар оролцлоо.
Уулзалтыг эхэнд ХӨСҮТ-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Д.Нямхүү, Тайваний үндэсний их сургуулийн эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төвийн профессор Чай Юу Чу нар үг хэлсэн байна.
ХӨСҮТ-ийн их эмч Г.Дүвчинбаяр нь Монгол улс КОВИД-19 халдварын нас баралт бүртгэгдээгүй ба эмчилгээний туршлагаас, Тайваны үндэсний их сургуулийн эмнэлгийн дэд захирал Др Жан Тау Ванг нь Тайван улсад КОВИД-19 халдварын нас баралт 1,000,000 хүн амд 0.8 промилл бүртгэгдсэн ба эмчилгээний туршлагаа солилцож, хэлэлцүүллээ. Доорх 6 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.
КОВИД-19 өвчнийг эмчлэхэд ямар төрлийн эм хэрэглэдэг вэ? Танай эмнэлгийн хувьд өөр эмчилгээний хувилбар байдаг уу?
КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд ямар сорилт бэрхшээл тулгарч байна вэ?
Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль SARS-CoV-2 вирусын генетикийн хэдэн төрлийн дарааллыг тогтоогоод байна вэ?
Ойрын ирээдүйд Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль КОВИД-19 халдварын вакцины туршилт судалгаа хийдэх үү.
Дараа дараагийн дэгдэлтүүдийн хувьд вакцин ямар үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна вэ?
Ойрын ирээдүйд Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль КОВИД-19 халдварын вакцин эсвэл оношлуур хийх үү?

Холбоотой мэдээ, мэдээлэл