“АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 72 дугаар чуулганаас жил бүрийн 9 сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсний дагуу эрүүл мэндийн салбарт жил бүр зорилтот үйл ажиллагаа хэрэгждэг.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүгээс 2020 оны 09 сарын 17-ны өдөр “Сэтгэлд шингэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг бид танд” уриан дор “Амбулаторийн тусламж үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр томуу, томуу төст өвчин, коронавируст халдвараас урьдчилан сэргийлье, эмнэлгээр үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, урамшуулал зэрэг сэдвийн хүрээнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг нийт 125 иргэд, үйлчлүүлэгчдэд явуулж, 321 иргэнд амин үзүүлэлт, цусны даралт ихсэлтийг тодорхойлох эрт илрүүлгийн үнэлгээг 56 иргэнд, ясны сийрэгжилтийн шинжилгээг 130 иргэнд, чихрийн шижингийн эрт илрүүлгийг 90 иргэнд тус тус үзэж, зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллалаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл