ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.11/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.11/


2015 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол:


Баян-Өлгий аймгийн 100 гаруй цэрэгтэй ... дугаар цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, одоогийн байдлаар 12 цэргийг тусгаарлан эмчилж байна. Цэргүүдийн биеийн байдал дунд зэрэг, шинэ цэргүүд өвчилсөн байна.
ХӨСҮТ-өөс 200 хүн/тун вакцин, 400 хүн тун “А” амин дэмийг хүргүүлээд байна. Голомтод дэгдэлтийн судалгаа хийгдэж байна.


Эх сурвалж: ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
    Нийслэлийн хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудад хандсан нийт үзлэгийн  5.7%-ийг  эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.6%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
    Нийт өвчлөгсдийн  88.5%-ийг  0-9 насны хүүхдүүд  эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1545 яаралтай дуудлага ирүүлсний 679 тохиолдол буюу 43.9% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон  байна. 

     
Эх сурвалж: НЭМГ

Архины хордлогын мэдээ:
11 дүгээр сарын 3-10-нд нийт 355 хүн хандсаны 15 (4.2%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 6.5%-иар буурсан үзүүлэлттэй байна.


Эх сурвалж: НЭМГ

Газар хөдлөлт:
    Говь-Алтай аймгийн Цогт суманд (сумын төвөөс зүүн зүгт 20 км-т) 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16:35 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохиролгүй талаар мэдээлжээ.


Эх сурвалж: ОБЕГ

Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст халдвар:

Саудын Араб улсад Хүний Коронавирүст халдварын 7 батлагдсан тохиолдол, 3 нас баралтыг мэдээлжээ. Одоо дэлхий дахинд нийт 1615 хүн өвчилж, 579 хүн нас бараад байна.


Эх сурвалж: ДЭМБ   

Халууралт, тууралтат өвчин:
Тус улсын үйл явдалд суурилсан тандалтаар халууралт, тууралтат хам шинжийг илрүүлсэн ба 10 дугаар сарын туршид нийт 253 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Тухайн үйл явдлыг баталгаажуулахаар үндэсний мэргэжлийн баг ажиллаж байна. Эдгээр тохиолдлуудад халуурах, биеэр өвдөх, хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах шинж илэрсэн ба  118 сорьцоос 28 сорьцод Dengue virus type I эерэг дүнтэй тодорхойлогджээ. Дэгдэлтийн судалгаа үргэлжилж байна.


Эх сурвалж: ДЭМБ   

Холбоотой мэдээ, мэдээлэл