ДЭМБ-аас амны хаалт, оношлуур, тоног төхөөрөмжийг ЭМЯ-д гардуулан өглөө

ДЭМБ-аас амны хаалт, оношлуур, тоног төхөөрөмжийг ЭМЯ-д гардуулан өглөө


Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг. Коронавирусийн халдвар дэлхийн олон оронд тархаж, манай улсад зөөвөрлөгдөж орж ирж байгаа энэ үeд ДЭМБ-аас тусламжийн гараа сунгаж, коронавирусийн халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж Эрүүл мэндийн яаманд хувийн хамгаалах хэрэгслэл, лабораторийн оношлуур бусад эмнэлгийн хэрэгслэл гардуулж өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ коронавируст халдвар нь дэлхийн 11 сая 600 мянган хүнийг хамраад байгаа энэ үед манай улс халдварыг дотооддоо алдахгүй байх бүхий л арга хэмжээг тууштай, зохион байгуулалттай авч байгаа төдийгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. ДЭМБ-аас бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийльe гэлээ. 


Холбоотой мэдээ, мэдээлэл