ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица: Монгол улс өндөр эрсдэл дунд байгааг мартаж болохгүй.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица: Монгол улс өндөр эрсдэл дунд байгааг мартаж болохгүй.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон ХӨСҮТ-ийн удирдлагуудтай уулзаж, коронавирусийн халдвар (Ковид-19)-ийн нөхцөл байдал, тархвар зүй, эмнэл зүй, лабораторийн мэдээлэлд үндэслэн гарч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлж, урьтаж хариу арга хэмжээ авах, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Дэлхий дахинд Ковид-19-ийн өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж, манай хөрш 2 оронд өвчлөл голомтлон гарч байгаа, түүнчлэн тусгай үүргийн онгоцоор авах хүний тоо нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 8872 хүнийг тусгаарласан. Зөвхөн энэ сард гэхэд 2500 гаруй иргэнээ татаж, авч байгаатай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ, тусгаарлах байрны бэлэн байдал, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмд онцгойлон анхаарч ажиллахыг ХӨСҮТ-ийн удирдлагуудад үүрэг болголлоо.
Мөн энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сeргeй Диордица хэлэхдээ Монгол улс өндөр эрсдэл дунд байгааг мартаж болохгүй. Хил залгаа улс орнуудад халдварын тархалт хэвээр байна. Тээврийн жолооч нар эмнэлгийн ажилтнууд, онгоцоор ирж байгаа иргэдийг эрсдэл гэж үзэж сиймхий гаргахгүй ажиллах ёстойг зөвлөлөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл