33 эрүүл мэндийн байгууллагад автомашин гардуулж өглөө

33 эрүүл мэндийн байгууллагад автомашин гардуулж өглөө


Монгол Улсын төсвийн хөрөнгөөр Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөс Эрүүл мэндийн байгууллагуудыг шаардлагатай эмнэлгийн автомашинаар шат дараатайгаар ханган эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа яаралтай түргэн тусламжийн үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, яамны удирдлагын баг 33 эрүүл мэндийн байгууллагад  эмнэлгийн зориулалттай автомашиныг хүлээлгэн өглөө.
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Хавдар судлалын үндэсний төв
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв
  •  Цус сэлбэлт судлалын үндэсний төв,
  • Эмгэг судлалын үндэсний төв,
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  •  Зооноз өвчин судлалын үндэсний төв
  • Орхон аймаг дахь Зооноз өвчин судлалын төв
  • Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв,
  • Булган Бүсийн оношилгоо, эмчилгээний төв,
  • Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар
  • Дундговь Эрүүл мэндийн газар
  • Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг
  • Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг
  • Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг
  • Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг
  • Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэг
  • Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэг
  •  Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг
  • Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэг
  • Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төв
  •  Булган аймгийн Сэлэнгэ сум, Хангал сумын Хялганат тосгон нэгдсэн эмнэлэг
  • Дорноговь аймгийн Сайхандулаан, Хатанбулаг сумын нэгдсэн эмнэлэг
  •  Завхан аймгийн Завханмандал, Ургамал сумын нэгдсэн эмнэлэг
  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төв
  • Багануур дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд тус гардууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ ард  иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, хугацаа алдалгүй хүргэхэд түргэн тусламжийн автомашинууд ихээхэн ач холбогдолтой байдаг.  Эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлс тань амжилт хүсээд  аяны алтан шар зам тань өлзийтэй байхыг хүслээ
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл