ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ГАРЛАА

ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ГАРЛАА


Ховд аймгийн  Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлүүлж байна. Өвчтөн маш хүнд, олон эрхтний дутмагшилд орсон байдалтай байна.
Өвчтний дүү 16 настай, эрэгтэй. Цэцэг сумын эрүүл мэндийн төвд  “тарваган тахлын булчирхайн хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлэгдэж байна.
Өвчтнүүд 6-р сарын 21-23-ны өдрүүдэд тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй.
Эдгээр хүмүүсийн 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүн байна. Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж байна.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл