ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.04/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.04/


2015 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Хордлогын мэдээ:

10 дугаар сарын 27-оос 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын эмнэлгүүдэд нийт 380 хүн хандаж, 18 (4.7%) хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 18 хүнээр буурчээ.
ХЯТТ-д өнгөрсөн 7 хоногийн хугацаанд нийт 14 хүн хандаж, тусламж авчээ. Эмийн бодисын 4, угаарын хийн-7, архины-1, хими-1, бусад шалтгаанаар 1 хүн ханджээ.


Эх сурвалж: НЭМГ, ХЯТТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, сурталчилгаа хийх.

Малын халдварт өвчин:
 Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газарт 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч шинжлэхэд галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагджээ.
 Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Зүүн баян ус” гэдэг газар намарждаг малчин айлаас 2 үхэр үхсэн, 5 үхэр шалтгаан тодорхойгүй өвчилсөн байна. 2 үхэрт илэрсэн шинж тэмдэг нь өмнө нь тэмээнд илэрч байсан шинж тэмдэгтэй төстэй байсан байна.
 Дуудлагын дагуу МЭҮГ-аас баг өнөөдрөөс томилогдон ажиллаж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

МЭҮГ-тай холбогдож, өвчний шалтгаан, хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангах.

Дэлхий дахинд:
Шалтгаан тодорхойгүй хатгалгаа өвчин:

БНСУ-ын Konkuk Их сургуулиас 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 44 тохиолдлыг судалж байгаа талаар мэдээлжээ.
 Сэжигтэй өвчтнүүдийн 41 тохиолдолд уушигны хатгалгаа илэрч, эдгээр хүмүүс 7 эмнэлгээр үзүүлж эмчлүүлсэн байна.
 41 тохиолдол нь Konkuk их сургуулийн лабораторид ажилладаг өгүүлэмжтэй.
 Өвчтнүүдэд халуурах, булчингаар өвдөх, хөнгөн явцтай боловч ховор хэлбэрийн хатгалгааны шинж тэмдэг илэрсэн байна.


Эх сурвалж:www.promed.mail.com

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ


• Өмнөговь аймгийн Ханбогд
• 2 үхэр нь үхлүүт байдалтай, шүлс гоожсон, эрүү саажсан, /тэмээний өвчний шинж тэмдэгтэй төстэй/ 3 үхэр нь өндөр халуунтай байна гэсэн мэдээлэл өгсөн. УМЭҮГ-т газар дээр нь үзлэг хийлгэхээр дуудлага өгсөн.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл