ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.03/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2015.11.03/


2015 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Агаарын чанарын мэдээ
:

10 дугаар сарын 26-аас 11 дүгээр сарын 1-ний хооронд Улаанбаатар хотын хэмжээнд азотын давхар исэл, том ширхэглэгт тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр, Толгойт, Зурагт орчимд хүхэрлэг хийн хэмжээ маш их бохирдолтой хэмжээнд байна (Хавсралт).

Эх сурвалж: Агаарын чанарын алба    

Гахайн өвчин:

-    Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 10 дугаар сарын 23-ны өдөр нийт 162 гахайтай гахайн аж ахуйд 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон байна.
-    Урьдчилсан хариугаар гахайн “Ёлом” өвчин болохыг тогтоож, үхсэн тооройноос болон хөрснөөс сорьц цуглуулан УМЭАЦЛ-д шинжлүүлж байна.


Эх сурвалж: ОБЕГ    

Дэлхий дахинд:
Шалтгаан тодорхойгүй өвчин, Суданд:

Судан улсын ЭМЯ-аас шалтгаан тодорхойгүй цусархаг халуурал өвчний мэдээлсэн байна. Нийт 187 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 103 хүн нас баржээ. 36 сорьцод шинжилгээ хийхэд 8 сорьцод Баруун Нилийн чичрэг өвчин эерэг, 4 сорьцод Чикингуния вирүс эерэг дүнтэй тогтоогдсон, харин шар чичрэг, Крым-Конгийн чичрэг, Денгийн чичрэг, Рифт хөндийн чичрэг өвчний үүсгэгч тодорхойлогдоогүй байна.


Эх сурвалж: www.pubmed.gov
 

Холбоотой мэдээ, мэдээлэл