“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ 108 БОТЬ НОМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА” БОЛЛОО

“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ 108 БОТЬ НОМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА” БОЛЛОО


Улс үндэстэн, угсаатан ястны ёс заншил даяаршлагдаж байгаа өнөө үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монголын уламжлалт анагаах ухааны өв соёлыг хадгалах, хамгаалах, олон улсад таниулах зорилгоор анагаах ухааны түүх, үе үеийн эмч, эрдэмтэн мэргэдийн намтар, шилдэг бүтээлүүдийг түүхэн эх сурвалжаас эмхэтгэн нэгтгэж “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” бүтээлийг олон нийтийн хүртээл болгох санаачилгыг Эрүүл мэндийн яам дэмжин энэхүү “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” бүтээлийн дээжийг өнөөдрийн билэгт сайн өдөр хүлээн авлаа.

Оюуны нөр их хөдөлмөрийг зарцуулж Уламжлалт анагаах ухааны 108 боть бүтээлийг эмхэтгэн нэгтгэж, ариутган шүүсэн Редакцийн зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлж, Уламжлалт анагаах ухааны 108 боть бүтээлээ өлгийдэн авсан түүхэн баярт өдрийн мэндийг дахин хүргэж, та бүхний эрдэм номын  үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе,

Эрдэм ухаан, өв соёл ашид дэлгэрэх болтугай.

Холбоотой мэдээ, мэдээлэл