УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ХӨСҮТ-ийн ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЛАВЛАГАА ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ХӨСҮТ-ийн ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЛАВЛАГАА ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ


Дэлхий дахинд коронавируст халдвар (COVID-19) мэдээлэгдэн, цар тахал болтлоо тархсан цаг үеэс хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарын олон мянган эмч, эмнэлгийн ажилтан өдөр шөнийг умартан, маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа билээ. Ялангуяа манай улсад зөөвөрлөгдөн ирсэн олон арван халдвартай тохиолдолд тусламж үйчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байгаа ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд маань үйл ажиллагааны ба сэтгэл санаа, эрүүл мэндийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгааг бид өдөр бүр мэдэж, харж, сонсож байна.

Иймд УГТЭ-ийн хамт олон БИД эмч, эмнэлгийн ажилтнуудын дундах ажлын хэт ачаалалаас үүдсэн эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор 2020 оны 05 сарын 15-ны өдөр зүрх судас, мэдрэлийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын багаа ХӨСҮТ-д илгээн ажиллуулж ажлын байранд нь урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлээ. Үзлэг, шинжилгээнд нийт давхардсан тоогоор 215 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. Үзлэгийн үеэр зүрхний ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, тархины доплерграфийн шинжилгээг хийж, зөвөлгөө өгч ажиллалаа. ХӨСҮТ-ийн хамт олон УГТЭ-ийн хамт олонд талархал илэрхийллээ. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ.

Холбоотой мэдээ, мэдээлэл