Хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг ДЭМБ-аас гардуулж өглөө

Хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг ДЭМБ-аас гардуулж өглөө


Коронавируст халдвар COVID-19-ын үед нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл оношлуурыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ-д гардуулж өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Коронавируст халдвар COVID-19 нь дэлхий нийтийг түгшээж байгаа энэ үед Манай улс халдварыг тогтоон барих, тархалтаас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. ДЭМБ-аас  бидний үйл ажиллагаанд үргэлж дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
 
Дэлхийн ихэнх оронд халдварын нөхцөл байдлын улмаас хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээ эрс нэмэгдэж, хомсдол үүссэн энэ үед ДЭМБ-аас 3 дах удаагийн тусламжаа хүлээн авч байна. Энэхүү тусламжийн хүрээнд 80.770 ам долларын үнэ бүхий 8 нэрийн  хувийн хамгаалах хэрэгсэл, 2 нэрийн оношлуурыг хүлээн авч  байна.
Эдгээр хувийн хамгаалах хэрэгсэл нь халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдыг эрсдлээс хамгаалахад чухал ач холбогдолтой бөгөөд шаардлагатай эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэх юм.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл