Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүнд нэр дэвших санал ирүүлэх тухай

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүнд нэр дэвших санал ирүүлэх тухай


Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүнд нэр дэвших
санал ирүүлэх тухай

Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороонд гишүүн авна.
Дараахь шалгуурыг хангасан иргэн эсхүл төр, хувийн хэвшлийн эрүүл мэнд, шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нэр дэвшүүлж болно. Үүнд:
1.    Анагаах ухаан, эрх зүйч, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын аль 1 чиглэлээр мэргэшсэн,
2.    Тухайн мэргэжлээр 8 ба түүнээс дээш жил ажилласан,
3.    Олон нийт, хамт олны дунд нэр хүндтэй,
4.    Ёс зүйн чиглэлээр суралцсан буюу ажиллаж байсан, (эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр суралцсан бол давуу тал болно.)
5.    Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй,
6.    Гадаад хэлний мэдлэгтэй байх,
7.    Улаанбаатар хотын иргэн байх.
Шаардлага хангасан иргэн дараахь материалыг 2020 оны 2 дугаар сарын 20-ны дотор Эрүүл мэндийн яамны 101 тоотод өгнө үү. Үүнд:
1.    Өргөдөл
2.    Төрийн албан хаагчийн анкетын маягт 1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх,
3.    Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар баталгаажуулсан байх /Гадаад улсад мэргэжил эзэмшсэн бол гэрчилгээг баталгаат орчуулгын газраар хөрвүүлсэн байх/,
4.    Иргэний үнэмлэхний хуулбар,
5.    Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт,
6.    Ёс зүйн хяналтын хороонд ажиллахыг дэмжсэн байгууллага эсвэл тэргүүлэх  мэргэжилтэн 1-2 хүний тодорхойлолт,
7.    Ёс зүйн чиглэлээр суралцсан эсвэл ажиллаж байсныг гэрчлэх баримт,
8.    Гадаад хэлний мэдлэгийг гэрчлэх баримт.
Дээрх зартай холбоотой асуудлаар асууж тодруулах бол puje_1009@yahoo.com цахим шуудан болон 51-266178 утсаар холбогдоно уу.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл