ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ


Дамдины Сүxбаатар
(1937-2020)
 
Монголын Эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан Дамдины Сүxбаатар нь 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас, таалал төгсч Монголын эрүүл мэндийн салбарын хамт олонд хүнд гарз тохиолоо.
Д.Сүxбаатар нь 1937 онд Сүxбаатар аймгийн Дархан-Хан буюу одоогийн Сүxбаатар суманд малчин ард Дамдины ууган хүү болон мэндэлжээ.
Нутгийнхаа бага сургууль болон Улаанбаатар хотноо Офицерын сургуульд суралцаж улмаар Монгол Улсын Их Сургуулийн анагаах ухааны факультетийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн юм.
Ажил хөдөлмөрийн гараагаа орон нутаг Дорнод аймгаас эхэлж, эрүүл ахуйч эмч, Эрүүлийг хамгаалах газрын дарга, Эрүүл Мэндийн Яаманд тооцоолон бодох төвийн дарга, Эрүүлийг хамгаалах газрын дарга зэрэг удирдах хариуцлагатай ажил үүргийг гүйцэтгэж байсан билээ.
Хүний их эмч Д.Сүxбаатар нь аливаад нягт нямбай, хүнлэг энэрэнгүй байж эрүүл мэндийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан манай салбарын алдартнуудын нэг байлаа.  Түүний хөдөлмөрч хичээнгүй, шулуун шударга ажил хэрэгч байдлыг төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд "Алтан гадас" одонгоор шагнаж байсан юм.
Д.Сүхбаатарын хөдөлмөрч хичээнгүй, шулуун шударга, хүнлэг энэрэнгүй зан бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэнэ.
 
Алтан дэлхийнхээ зөөлөн хөрсөнд амгалан тайван нойрсоорой.
Ум сайн амгалан байх болтугай.
   Эрүүл Мэндийн Яамны хамт олон

Холбоотой мэдээ, мэдээлэл