ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


ЭХЭМҮТ-өөс  ЭМС-ын А/207 тоот тушаалын 3.2.5, 3.2.6, 3.2.7 заалтын дагуу 2020 оны 1-р сарын 20-ны байдлаарх эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор “Үжил халдварууд, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн чиг хандлага” сэдэвт цахим хурлыг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, 2020  он гарсаар үжил халдвар, тархины судасны цүлхэн хагарах, элэгний В, Д вирусын шалтгаантай  архаг үрэвслээс улбаатай элэгний хатуурал зэрэг эмгэгийн улмаас эх хүндэрч, эндсэнтэй  холбогдуулан жирэмснийг эрт илрүүлэн, эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгийг эрт илрүүлэн, үр дүнтэй эмчлэх, өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн жирэмснийг үргэлжлүүлэн тээлгэх эсэх  асуудлыг эх барих эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, зүрх судасны эмч нар хамтран жирэмсний эрт хугацаанд шийдвэрлэх асуудлын чухлыг онцоллоо. Алслагдсан орон нутгаас хүнд өвчтнийг тээвэрлэхдээ эхийг хүргэх эмнэлгийн байгууллагад урьдчилан танилцуулах, ойлголцох, хүлээн авах эмнэлэг бэлтгэлээ хангах, тээвэрлэх үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөв.
Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг, Цэргийн төв эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны дарга Ч.Цэцэгээ нар эхийн эндэгдлийн тохиолдлын мэдээлэл, сургамж, дүгнэлт, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Чинзориг “Үжил халдварууд, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн чиг хандлага” сэдвээр онолын мэдээлэл танилцуулж, үжил халдварын үеийн антибиотик эмчилгээний сонголтын талаарх оролцогчийн асуултанд хариулав. Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал,  зөвлөх эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, ЭМТҮЧАБА-ны менежер, ТСА, СМЗТ-ийн эмч нар, Өргөө, Хүрээ амаржих газар, УНТЭ, Сонгинохайрхан ЭМТ, 19 аймгийн ЭМГ-ын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн, мэс заслын эмч нар бүхий 248 хүн оролцлоо. Цахим хуралд оролцсон нийт эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл