НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭН АВЛАА.

НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭН АВЛАА.


Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга О.Мөнхбаяр нар 2020 оны 01 сарын 15-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаа, томуу, томуу төст өвчний байдалтай танилцан сэхээн, яаралтай тусламжийн хэсэгт нэн шаардлагатай, дутагдалтай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар шийдвэрлэн, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагуудтай холбогдсоноор доорх нэр бүхий
- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат – 3 ш
- Дуслын автомат шахуурга – 2 ш
- Пульсоксометр – 5 ш
- Отсос – 2 ш

Нийт 4 төрлийн 12 ширхэг 10 сая 50 мянган төгрөгний тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг эхний ээлжинд Мед импорт Монгол ХХК-аас Аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулан ажиллуулах зааварчилга өглөө. Долоо хоногийн дараа УВЧ аппаратаар хангана.
Хүүхдийн эрчимт эмчилгээ сэхээн, амьдруулах тусламж үйлчилгээнд дутагдалтай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг цаг алдалгүй шуурхай хангасан Аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олонд эрүүл мэндийн салбарын хамт олон чин сэтгэлээсээ талархаж байна.
Эрүүл иргэдтэй ирээдүйн төлөө бид хамтдаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл