ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь Эрүүл мэндийн яам, Хүүхдийн анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлөөс 2019 онд Хүүхдийн өвчний цогц менежмент /ХӨЦМ/-д оруулсан өөрчлөлтийн дагуу сургагч багш бэлтгэх сургалтыг 2019 оны 12 сарын 04-өөс 10-ны өдрүүдэд байгууллаа.
Сургалтанд Баян-өлгий, Баянхонгор, Булган, Завхан, Увс, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул,  Сүхбаатар дүүргийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, хүүхдийн эмч, ЭХЭМҮТ-ийн эмч нар нийт 25 хүн оролцсон.

Сургалтыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа,  ОНТХӨЦМ-ийн Зөвлөх эмч Г.Соёлгэрэл нээж, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Даваасүрэн, ХБХСЗХТ-ийн дарга, Анагаах ухааны магистр, клиникийн профессор Р.Галбадрах, Анагаах ухааны магистр, клиникийн профессор, Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго, Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор Д.Чинзоригт нар хичээл заалаа.

Нийт оролцогчдыг 3 бүлэгт хувааж лекц, дадлага хослуулан амжилттай зохион байгуулсан.
Дараагийн сургалтыг 2019 оны 12 сарын 20-26-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д зохион байгуулах ба уг сургалтад Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Дорнод, Төв, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын Багануур, Баянгол, Баянзүрх, Налайх, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЭХЭМҮТ-ийн эмч нар оролцох юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл