Эрүүл мэндийн даатгаалыг иргэн бүрт өдөрлөг явагдаж байна

Эрүүл мэндийн даатгаалыг иргэн бүрт өдөрлөг явагдаж байна


Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЭМДЕГазар  ЭМЯамтай хамтран  ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” сэдэвт мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний талаар суртчилах, эрүүл мэндийн даатгалын байгууллагын ил тод байдлыг хангах, иргэдэд хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, Эрүүл мэндийн даатгалын сангийн хүртээмжийг  сайжруулах ажлуудыг зохион байгуулж байгаа төдийгүй энэ чиглэлээр ЭМЯ-наас олон арга хэмжээ төлөвлөж, хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаад иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн хүндрэл бэрхшээлийг бууруулахад чиглэсэн ЭМД-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сургалт, сурталчилгааг дэмжих зорилгоор энэхүү  арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд  380 гаруй иргэд даатгуулагчдад сурталчлан таниулж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар даатгуулагчдын саналыг сонсох, тусламж үйлчилгээний  талаарх иргэдийн хүсэлтийг шийдвэрлэн ажиллаж байна. Мөн тус эмнэлгийн эмч, ажилчдын ар гэр, төрөл төрөгсдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжийг олгож байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл