Эмч мэргэжилтнүүд томуу, томуу төст өвчний эмнэлзүйн чиглэлээр мэдлэгээ сэлбэллээ

Эмч мэргэжилтнүүд томуу, томуу төст өвчний эмнэлзүйн чиглэлээр мэдлэгээ сэлбэллээ


ЭХЭМҮТ жил бүр томуугийн улирлыг угтуулж эмч мэргэжилтнүүдэд томуу, томуу төст өвчний эмнэлзүйн чиглэлээр сургалт хийдэг. 2019-2020  оны томуу, томуу төст өвчний үеийн оношлогоо эмчилгээний менежемент, сүүлийн үеийн чиг хандлага сэдэвт сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг 21 аймгийн өрх, сум аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 400 гаруй эмч нар хамрагдаж байна.

Энэ удаагийн сургалтыг 2 шатлалаар хийж байгаагаараа онцлогтой. Нэг дэх нь эмнэлгийн нөхцөлд томуу, томуу төст өвчний хүндрэлийг хэрхэн эмчлэх, анхаарах зүйлүүд, хоёр дах нь өрх сумын эмч нар гэрийн нөхцөлд хэрхэн хянаж эмчлэх талаар илүү мэдээлэл өгч байна. Түүнчлэн томуу томуу төст өвчний үеийн хүндрэл уушгины үрэвсэл болон бага насны хүүхдэд зонхилон тохиолдох өвчний эмнэлзүйн шинжүүд, эмчилгээний сүүлийн үеийн хандлагуудын талаарх агуулгыг багтаасан сургалтыг 2 хоногийн туршид зохион байгуулж байна.
Өнөөгийн байдлаар улирлын томуу нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотын дундажаар 4,3 хувьтай байна. Иймд энэ сургалт маань цагаа олсон эмч мэргэжилтний мэдлэг ур чадварт нэмэр болох үйл ажиллагаа гэж үзэх байна.

Өнөөдөр эхэлж байгаа 2019-2020  оны томуу, томуу төст өвчний үеийн оношлогоо эмчилгээний менежемент, сүүлийн үеийн чиг хандлага сэдэвт сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг 21 аймгийн өрх, сум аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 400 гаруй эмч нар хамрагдаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл