ЭХЭМҮТ нь “ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандарт”-ыг хангалаа

ЭХЭМҮТ нь “ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандарт”-ыг хангалаа


Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн ажиллаж, “ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандарт”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
ЭХЭМҮТ-ийн хамгийн ачаалалтай,  хором, мөч бүртэй уралдаж байдаг “Хүүхдийн Яаралтай Тусламжийн Тасаг”, “Эх барих, эмэгтэйчүүдийн Яаралтай Тусламжийн Тасаг”-т олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандарт хэрэгжсэнээр тасгуудын зохион байгуулалт, эмх цэгц сайжран, ажилтан бүрийн гүйцэтгэх чиг үүрэг нарийн тодорхойлогдож, ажилчдын ажилдаа хандах хандлага, эрсдэлд суурилсан сэтгэлгээ сайжирлаа. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх үйл ажиллагааг стандарт, зааврын дагуу гүйцэтгэснээр эмнэлгийн бичиг баримтын хөтлөлт, баримтжуулалт, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирч, үйлчлүүлэгч ба эмч, ажилчдын сэтгэл ханамж дээшиллээ.   

“ISO 9001:2015 чанарын удирдлагын стандарт”-ыг нэвтрүүлэх ажилд “Эконэйшнл” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүйгээр “зөвлөх үйлчилгээ” үзүүлж ажилласанд тус төвийн хамт олон баярласан талархснаа илэрхийлж байна.
ЭХЭМҮТ-д “ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандарт”-ын баталгаажуулалтын аудитыг олон улсад нэртэй ХБНГУ-ын DQS ирж шалгасан ба  уг баталгаажуулалтын байгууллага нь чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг 100% хангасан гэж үнэлсэн. Уг стандартыг хэрэгжүүлсэн батламжаа ЭХЭМҮТ нь ХБНГУ-ын DQS баталгаажуулалтын байгууллагаас өнөөдөр гардан авлаа. Цаашид төвийн бусад тасгуудад олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна.  

Холбоотой мэдээ, мэдээлэл