“ТАНД БОЛОМЖ БАЙНА” сэдэвтэй өдөрлөг зохион байгууллаа

“ТАНД БОЛОМЖ БАЙНА” сэдэвтэй өдөрлөг зохион байгууллаа


 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын Өдрийн эмчилгээний Өөртөө туслах бүлгийн нийгмийн ажилтан зөвлөгч Л.Насанбаяр, нийгмийн ажилтан Ч.Энхчимэг болон бүлгийн гишүүд Мааньт дахь Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын 140 гаруй эмчлүүлэгчдэд “ТАНД БОЛОМЖ БАЙНА” сэдэвтэй нэг өдрийн Архинд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, сэтгэл зүйн сургалт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд “Өөрийгөө өөрчлөхөд өрөөл бусдад гараа сунгаж чадна” гэсэн уриан дор эмчлүүлэгчдийн дунд тэмцээн, уралдаан зохион байгуулж эмчлүүлэгчид идэвхтэй оролцлоо.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл