ПРОГРАМ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

ПРОГРАМ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА


ПРОГРАМ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Огноо: 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр
Эрүүл мэндийн яам нь ЭМЯ/БТГ/ЭМЦМХ/2019/001 дугаартай Жирэмсний хяналтын мэдээллийн систем хөгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: Жирэмсний хяналтын мэдээллийн систем хөгжүүлэх, нэвтрүүлэх, суурилуулах, сургалт өгөх, хэвийн ажиллагааг хангана.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараахь мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Тендерт оролцохыг хүссэн албан хүсэлт
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.
  • Тухайн зөвлөх үйлчилгээтэй ижил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаарх мэдээлэл
  • 2018 оны жилийн эцэс, 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлангуудын хуулбар
  • Хуулийн этгээдийн удирдах болон голлох мэргэжилтнүүдийн намтар /намтарт мэргэжилтний ур чадвар болон ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэлийг заавал тусгана/ болон иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хуулбар
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болохгүй.
Сонирхсон этгээдээс санал хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минут, цагаас өмнө ирүүлнэ үү
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14210
Олимпийн гудамж-2, Засгийн газрын VIII байр,
Утас: 51261845, 88016160
И-мэйл хаяг: b.ganbat@moh.gov.mn
Вэб хаяг: www.mohs.mn
 

Холбоотой мэдээ, мэдээлэл