УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАРЫГ БУУРУУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙГООР ЗАВХАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ӨРХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЯВУУЛЛАА

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАРЫГ БУУРУУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙГООР ЗАВХАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ӨРХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЯВУУЛЛАА


УИХ-ын баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөний 3.1.10-т туссан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд 2017 оны А/194 дүгээр тушаалаар холбогдох төлөвлөгөөг баталсан. Мөн Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-т туссан умайн хүзүүний хорт хавдарыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхтэй холбоотой оношилгоо, шинжилгээний чанарыг сайжруулах арга хэмжээний хүрээнд дараах сургалтыг явуулахаар төлөвлөсөн.

2019 онд “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нарыг чадавхижуулах” нь гэсэн эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээний давтан сургалтыг хуваарийн дагуу Завхан аймгийн эрүүл мэндийн газартай хамтран Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эс судлалын эрт илрүүлгийн алба хэрэгжүүллээ.
Мөн Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөний 3.1.10-т туссан улсын хэмжээнд эмгэг судлалын тусламж, үйлчилгээг бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын хэсэг, эд, эсийн лабораторийн үйл ажиллагаанд чанарын гадаад дэмжлэгт үнэлгээ, хяналт тавьж ажиллаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл