ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ” САРЫН АЯН

ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ” САРЫН АЯН


Засгийн газрын Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх тусгайлсан үндэсний хөтөлбөр 2019 оны 193 дугаар тогтоолыг төвийнхөө эмч, эмнэлгийн мэргилтэн, ажилтнуудад танилцуулж, Эрүүл мэндийн сайд 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг үүрэг, чиглэл болгосны дагуу Эмгэг судлалын үндэсний төв 2019 оны 08, 09 дүгээр сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон, холбогдох төлөвлөгөөг баталж, энэхүү төлөвлөгөөний дагуу дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.Үүнд:
1.“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ийг угтаж өдөрлөг зохион байгуулж, энэхүү өдөрлөгөөр Засгийн газрын тогтоолыг танилцуулж, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын дунд урлаг, спортын чиглэлээр тэдний эрүүл мэндэд тустайгаар уулын оргил гарч аялах, мэдлэг оюун, авхаалж самбааг сорьсон “АХА” буюу асуулт, хариултын уралдаан тэмцээн зохион байгууллаа.

2.Мөн байгууллага хамт олноос ажил, хөдөлмөрөөрөө манлайлсан үйлчлэгч Д.Эрдэнэцэцэг Засгийн газрын шагнал болох “Эрүүл хамгаалахын тэргүүн ажилтан” цол, тэмдгээр, ССЭШГХА-ны дарга О.Дуламсүрэн, эмгэг судлаач эмч Л.Басхүү, архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Алтанзагас, лаборант С.Оюунчимэг, Д.Отгонсүрэн нар “Нийслэлийн Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдаж, байгууллагын хүндэт медалиар Чанарын албаны дарга Э.Ундармаа,  лаборант Г.Алтаншагай, Б.Мөнх-Эрдэнэ, сургалт, молекул, туршилт судалгааны лабораторийн мэргэжилтэн Г.Лхам-Янжин, эмгэг судлалын туслах ажилтан З.Чинбаатарыг шагнаж, урамшуулсан.

3. Нийт ажилтнуудад 2019.08.13-ны өдөр “Иргэн бүрт эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

4.Байгууллагынхаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хүүхдүүдийн шүдийг үзүүлж, эмчилгээ, үйлчилгээ хийх арга хэмжээ авч байна.

5. Эрүүл мэндийн ажилтны мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх ажлын хүрээнд БНСУ-д төвийн 3 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг 1 сарын хугацаатай сургалтад хамруулж байна.
6. Ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр байгууллагаас дэмжлэг үзүүлж рашаан, сувилалд сувилуулсан ажилтанд зардлыг нь буцаан олгож байна.
Төлөвлөгөөний дагуу байгууллагынхаа дотоод нөөц боломжоо ашиглаж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг ажлын гутал зэргээр хангахаар, ажлын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор лабораторийн агааржуулалтын асуудлыг шийдвэрлэхээр, витаминаар хангахаар, мөнгөн урамшуулал олгохоор, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл