“Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийг хүндрүүлсэн амьсгалын тогтолцооны өвчнүүд, яаралтай авах арга хэмжээ, зөвлөмж” Сэдвээр цахим хурал боллоо

“Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийг хүндрүүлсэн амьсгалын тогтолцооны өвчнүүд, яаралтай авах арга хэмжээ, зөвлөмж” Сэдвээр цахим хурал боллоо


ЭХЭМҮТ-ийн ТСА нь ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэр, ЭМС-ын тушаалыг хэрэгжүүлэх үүднээс эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор “Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийг хүндрүүлсэн амьсгалын тогтолцооны өвчнүүд, яаралтай авах арга хэмжээ, зөвлөмж” сэдвээр 08 дугаар сарын 16-ны өдөр цахим хурал зохион байгууллаа.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, ЭХЭМҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.ЛхагвасүрэнЖирэмсэн, төрөх, төрсний дараах үеийг хүндрүүлсэн амьсгалын тогтолцооны өвчнүүдийн эмнэлзүйн онцлог, ялган оношлогоо, эмчилгээ, яаралтай авах арга хэмжээ, хяналт, зөвлөмж” сэдвээр онолын мэдээлэл хийж, “Амьсгалын тогтолцооны эмгэгийн шалтгаантай  эхийн эндэгдлийн 3 тохиолдлын товч танилцуулга”-ыг ТСА-ны эмч Ц.Отгонцэцэг, Уушгины хатгалгаа өвчнөөр эндсэн тохиолдолд  хийсэн сургамж, дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга С.Эрдэнэсувд, Архангай аймгийн НЭ-ийн Төрөх тасгийн эрхлэгч Н.Пүрэвдулам, УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эмч М.Энхцэцэг нар танилцуулав.

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүд, ТСА, СМЗТ-ийн эмч нар, Амаржих газрууд, УГТЭ, ГССҮТ, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорнод,  Хэнтий, Увс, Ховд аймгийн ЭМГ, НЭ-ийн удирдлага, чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн бүхий 120 хүн оролцов.
 
Эхийн эндэгдлийн тохиолдлын сургамж, дүгнэлтийг танилцуулсан эмч, мэргэжилтэн нар бусдыг алдаанаас сэргийлэхийн тулд тухайн нөхцөлд учирч байсан саад бэрхшээлтэй асуудал, томуу, томуу төст өвчний  дэгдэлтийн үед жирэмсэн эмэгтэй вирусын гаралтай амьсгалын замын өвчнөөр өвдөж, хүндрэх, амьсгалын дистресс хам шинж үүссэн хойно эмнэлэгт оройтож хандах тохиолдолд амь нас аврагдах боломж хомс байдаг талаар дурьдаж байв.
УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эмч М.Энхцэцэг өвчний эмнэлзүйн онцлог, хөдлөл зүй, оношилгоо, түүнд тохируулан эмчилгээг өөрчилсөн байдал, байгуулага хоорондын уялдаа холбоо, эмнэлэг хоорондын тээвэрлэлт зэрэгт үндэслэн дүгнэлт хийж сургамж, зөвлөмж өглөө.
Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга С.Эрдэнэсувд элэгний архаг үрэвсэлтэй эхийн элэг, уушгинд гарсан эмгэг судлалын шинжилгээний дүгнэлтийг танилцуулж, элэгний эмгэгтэй жирэмсэн эмэгтэйг онцгой анхаарч жирэмслэлтийг тээлгэх асуудлыг эрт шийдвэрлэхийн чухлыг онцоллоо.
Архангай аймгийн НЭ-ийн Төрөх тасгийн эрхлэгч Н.Пүрэвдулам тус аймагт өнгөрсөн хугацаанд шинээр санаачлан хийсэн ажлууд-жирэмсний зөвлөгөө өгөх кабинетад дотрын эмчийг бие даалган ажиллуулж эхэлсэн, эхийн  ноцтой хүндрэл, эндэгдлийн тохиолдол гарсан тасаг нэгжид явцын хяналт хийж, үр дүнг тооцон, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байгаа талаар танилцууллаа.
Цахим хуралд идэвхитэй оролцсон эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл